• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гүүрэн гарц 9-р сард, Налайхын зам 11-р сард ашиглалтад орно

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-03-12
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм
Гүүрэн гарц 9-р сард, Налайхын зам 11-р сард ашиглалтад орно

Дулааны улиралд нийслэлийн зам талбайг хэсэгчлэн хааж, засвар хийж, шинээр зам тавидаг. Энэ зун аль хэсэгт зам засвар хийж, шинээр зам тавихыг Нийслэлийн автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.


-Энэ зун нийслэлийн аль хэсэгт шинээр зам тавих вэ?

-Нийслэлийн зам засвар болон шинээр тавих замын ажлын төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөг нийслэлийн Засаг даргаар батлуулсны дараа задаргааг дэлгэрэнгүйгээр мэдээлж болно.

-Өнгөрсөн жил эхлүүлсэн томоохон ажлууд хэдэн хувьтай явна вэ. Тухайлбал, Замын цагдаагийн гүүрэн гарц хэзээ ашиглалтад орох вэ?

-Гүүр барих ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа. Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил одоогоор 43 хувьтай явна. Бид энэ гүүрэн гарцыг есдүгээр сард эцсийн байдлаар хүлээлгэж өгнө.

-Налайхын замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж байсан. Энэ хугацаандаа ашиглалтад орж чадах уу?

-Налайхын замын ажлын гэрээ хийгдээд явж байгаа. Бид төлөвлөгөөний дагуу ашиглалтад оруулахыг зорих болно.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн замын барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг Засгийн газар Зам тээврийн хөгжлийн яамны яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн багт үүрэг болгосон.

Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байгаа юм.

Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард зам тавих хэсгийн газрыг бүрэн чөлөөлсөн байдаг. Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөн олговорт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.

Түүнчлэн замыг ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх юм. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Previous Post

ЭХНЭРТЭЭ ЗОРИУЛЖ САЛЮТ БУУДУУЛЖ БАЙГААД БУСДЫН АВТОМАШИНЫГ ШАТААЖЭЭ

Next Post

Д.Эрдэнэбилэг нарыг сулласан шүүгч ашиг сонирхолын зөрчилтэй байжээ

Next Post
Д.Эрдэнэбилэг нарыг сулласан шүүгч ашиг сонирхолын зөрчилтэй байжээ

Д.Эрдэнэбилэг нарыг сулласан шүүгч ашиг сонирхолын зөрчилтэй байжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“UB food” фестиваль дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулагдана

“UB food” фестиваль дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулагдана

2026-04-15
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

2026-04-15
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

2026-04-15
Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2026-04-15
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

2026-04-15
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-15
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-15
Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

2026-04-14
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.