НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 10 дугаар сарын 20-ыг “Дэлхийн статистикийн өдөр”-өөр сонгосон.

Улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2015 оны тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд 10 дугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Дэлхийн статистикийн өдрийг:
– 2010 онд ‘Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар ба нэгдмэл байдал’,
– 2015 онд ‘Сайн мэдээлэл, бодлого, шийдвэр, сайхан амьдрал’,
– 2020 онд ‘Найдвартай тоон мэдээллээр эх дэлхийгээ холбоё’ уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байв.

Харин 2025 онд энэ өдрийг ‘Чанартай статистик мэдээллийг хүн бүрд’ уриан дор тэмдэглэж байна.

Статистикийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг төрийн болон олон улсын байгууллагууд, мэдээллийн найдвартай эх үүсвэр болдог иргэд, аж ахуйн нэгжүүд, статистикийн мэдээллийн эрхэм хэрэглэгчид, салбарын нийт ажилтан, албан хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаач нар та бүхэндээ ‘Дэлхийн статистикийн өдөр’-ийн мэнд хүргэе!
Сэтгэгдэл бичих