• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-20
Ангилал: Нийгэм
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 26 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.1 хувьтай байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулав.

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

‘Сэлбэ 20 минутын хот’-ын дэд бүтцийн бүтээн байгуулалт дууссан бөгөөд орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил үргэлжилж байна. Тодруулбал, багц нэгийн 1786 айлын 20 блок орон сууцны барилгын суурь цутгалтын ажил 47.3 хувь, багц хоёрын 2028 айлын 26 блокийн суурь цутгалтын ажил 68 хувьтай тус тус үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна

Баянхошуу дэд төв СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30 мянган орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд 6463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвд өнөөдрийн байдлаар 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэд станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Мөн үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан. Тус дэд төвд 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай үргэлжилж байна.

  • 650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
  • Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
  • 240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
  • Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувьтай үргэлжилж байна.

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

Дамбадаржаа дэд төвийг СБД-ийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй. Тус дэд төвд 1973 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар тус дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 72 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 63 МВт хүчин чадалтай дулааны станцын ажил 39 хувь, мэдээлэл холбооны барилга угсралт 90 хувь, 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралт 95 хувьтай үргэлжилж байна.

  • Хөрсний ус зайлуулах ажил 80 хувь
  • Цэвэр усны 2.3 км шугам татах ажил 98 хувь
  • Ариутгах татуургын шугам татах ажил 98 хувь
  • 2.8 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Толгойт дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна

Толгойт дэд төвийг СХД-ийн 1, 2, 20, 22 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа бөгөөд 133.3 га талбайд бүтээн байгуулалт хийх юм. Тус дэд төвийг 21.105 хүн амтай байхаар төлөвлөж, 5276 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвийн сургалтын төвийг ашиглалтад оруулаад байгаа бол 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 61 хувь, тохижилтын ажил 15 хувьтай үргэлжилж байна.

  • 6.5 км авто замын ажил 20 хувь
  • 6.8 км дулааны шугам татах ажил 27 хувь
  • 8.9 км цэвэр усны шугам татах ажил 58 хувь
  • 10.8 км ариутгах татуургын шугам татах ажил 16 хувь
  • 5.9 км үерийн хамгаалалтын суваг барих ажил 98 хувьтай үргэлжилж байна.
Previous Post

102.710 ам метр явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлээд байна

Next Post

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Next Post
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.