Гал зогсоох хэлэлцээрийн дагуу Израил ба Хамас бүлэглэл барьцаанд амьд мэнд байгаа хүмүүс, нас барсан иргэдийн цогцсуудыг солилцсон, Венесуэлд нууц ажиллагаа явуулахыг Д.Трамп ТТГ-т зөвшөөрсөн, Мадагаскарын засгийн эрхийг цэргийнхэн авсан, Орос, Америкийн удирдагчид утсаар ярьж, Унгарт уулзахаар тохиролцсон, асар их газрын тосны нөөц илэрснээр эдийн засаг нь өнгөрсөн онд 44 хувиар өссөн Гайана улсад Ерөнхийлөгчийн ба парламентын сонгууль болсон зэрэг олон үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Тэдгээрээс заримыг онцолбол:
Путин, Трамп хоёр Будапештад уулзана
Пүрэв гарагт ОХУ, АНУ-ын удирдагчид 2 цаг 30 минутын турш утсаар ярьсан нь сүүлийн найман сарын хугацаан дахь найм дахь удаагийн яриа байлаа. В.Путин, Д.Трамп нар ирэх хоёр хоногийн дотор багтаж Будапешт хотод уулзахаар тохиролцсон байна. Үүнтэй холбогдуулан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ “Орос, Америкийн удирдагчид уулзахаар тохиролцсон нь энх тайвныг хүсэж буй хүн бүхний хувьд маш сайхан мэдээ юм” гэлээ.











Сэтгэгдэл бичих