• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ургамлын эрүүл ахуйн олон улсын стандарт нутагшуулах сургалт зохион байгууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-09
Ангилал: Нийгэм
Ургамлын эрүүл ахуйн олон улсын стандарт нутагшуулах сургалт зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал хамгааллын газрын захиалгаар хэрэгжүүлж буй “Ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний олон улсын стандарт (ISPM)-ыг орчуулах, нутагшуулах” ХХААХҮЯ/20250203038 тоот гэрээний багц-3 ажлын хүрээнд батлагдсан таван стандартыг оролцогч талуудад танилцуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтаар олон улсын стандартыг оролцогч талуудад танилцуулж, агуулга, ач холбогдол, хэрэгжилтийн үр нөлөөг ойлгуулах, нутагшуулах, цаашид хэрэгжилтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг мэдээлэл олгохыг зорьсон. Энэ үеэр Олон улсын ургамал хамгаалах конвенц (ОУУХК) болон түүний хүрээнд боловсруулагдсан Ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний олон улсын стандартуудын (УЭААХОУС) зорилго, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дараах таван стандартын танилцуулгыг хийв. Үүнд:

  1. УЭААХОУС 6: Тандан судалгаа
  2. УЭААХОУС 8: Бүс нутгийн хөнөөлт организмын төлөв байдлыг тодорхойлох
  3. УЭААХОУС 14: Хөнөөлт организмын эрсдэлийн удирдлагын системийн аргачлалд цогц арга хэмжээг ашиглах удирдамж
  4. УЭААХОУС 15: Олон улсын худалдаанд хэрэглэж буй савлагааны модон материалын зохицуулалт
  5. УЭААХОУС 28: Зохицуулалттай хөнөөлт организмын ургамлын эрүүл ахуйн ариутгал/эмчилгээ

Сургалтын явцад дээрх стандартуудын хэрэгжилтийн практик арга зам, оролцогч талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг чухалчлах зэрэг асуудлаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Салбарын хяналтын газар, Ургамал хамгааллын газрын мэргэжилтнүүд, төвийн бүсийн аймгуудын ерөнхий агрономичид, Гаалийн ургамлын хорио цээрийн байцаагчид, судлаач, шинжээчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Previous Post

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН 16 ЭМНЭЛГИЙН НИЙТ 725 СУВИЛАГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Next Post

Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Next Post
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

2026-05-31
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.