• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖОЛООЧ, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУД АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-05
Ангилал: Нийгэм
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖОЛООЧ, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУД АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Уран жолоодлого-2025” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Зэвсэгт хүчний 20 нэгтгэл, ангийн 24 багийн 50 орчим тамирчид оролцож онолын мэдлэг, гэрийн даалгавар (зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн богино хэмжээний контент), техникийн эвдрэл, гэмтлийг оношлох, засварлах, автодромын жолоодлого, тээврийн хэрэгслийн дугуйг солих гэсэн төрлүүдэд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд:
✅НЭГДҮГЭЭР БАЙРАНД:
📌Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Тээврийн батальоны техникийн орлогч ахмад Г.Ганпүрэв
📌Техник шалгах байрын дарга сургагч ахлагч Ч.Батбаяр
✅ХОЁРДУГААР БАЙРАНД:
📌Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Авто техникийн албаны дарга хошууч Н.Сугаржав;
📌Тасгийн дарга-жолооч, ахлах ахлагч Л.Даваадагва
✅ГУРАВДУГААР БАЙРАНД:
📌Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Захирагчийн зэвсэглэл, техникийн хангалт хариуцсан орлогч хошууч П.Ганхуяг
📌Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн Автотехникийн жолоодлогын дадлагын багш сургагч ахлагч С.Амартүвшин
✅ШИЛДЭГ ЖОЛООЧООР:
📌Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын Хангалт үйлчилгээний тасгийн жолооч ахлах ахлагч Н.Батбаяр
📌Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн Автотехникийн жолоодлогын дадлагын багш сургагч ахлагч Я.Ган-Эрдэнэ тус тус шалгарч мөрдэс нэгт нөхдөө манлайллаа.
Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр хэлсэн үгэндээ Зэвсэгт хүчний жолооч, техникийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй ажиллагаа болон замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхэд энэхүү тэмцээн чухал ач холбогдолтой болохыг онцлоод цаашид ЗХЖШ-ын сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнд тусгаж тэмцээний цар хүрээг улам бүр өргөжүүлж тогтмол зохион байгуулна хэмээсэн юм.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанаас байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, хууль тогтоомж, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтэд сурталчлан таниулж, албанд ашиглагддаг техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнгээ дэлгэсэн бол Зэвсэг хүчний 011 дүгээр ангийн дэргэдэх “Drift Warriors” клубийн тамирчид нарийн маневр, хурд хүчийг хослуулсан авто техникийн уран жолоодлогын үзүүлбэрээ толилуулсан юм. Төгсгөлд нь ЦДБЭЧ-ын уран бүтээлчид тэмцээнд оролцсон баг тамирчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсэж ая дуугаа өргөн барилаа.
“Уран жолоодлого–2025” тэмцээн цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд Зэвсэгт хүчний жолооч, техникийн ажилтнуудын ур чадвар, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байх аж.
Previous Post

“Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа боллоо

Next Post

Газа дахь мөргөлдөөн: Хэлэлцээрийн шинэ шат эхэллээ

Next Post
Газа дахь мөргөлдөөн: Хэлэлцээрийн шинэ шат эхэллээ

Газа дахь мөргөлдөөн: Хэлэлцээрийн шинэ шат эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.