• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бүх зүйл нь хаалттай байдаг МАН-ын дотоод сонгууль бага ч гэсэн иргэдэд нээлттэй болж байгаа нь сайны дохио

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-28
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
Бүх зүйл нь хаалттай байдаг МАН-ын дотоод сонгууль бага ч гэсэн иргэдэд нээлттэй болж байгаа нь сайны дохио

Монгол Ардын намын 8 дугаар бага хурал 2025.09.27-ны өдөр 12:00 цагаас албан ёсоор эхэлсэн. Хурал хаалттай явсан бөгөөд бага хурлын гишүүдийн утсыг хурааж оруулсан.Харин өнөөдөр буюу 2025.09.28-ны өглөө даргаа сонголоо.

Д.Амарбаясгалан 85.6 хувийн санал авч МАН-ын даргаар сонгогдов.
МАН-ын VIII Бага хуралдааны намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтад 321 гишүүд оролцож Д.Амарбаясгалан 275 хүний санал авч нийт хуралдаанд оролцогчдын 85.6 хувийн саналыг авч МАН-ын даргаар сонгогдов.

Нэр дэвшигч Г.Занданшатар бойкот хийсэн боловч…
МАН-ын Бага хурлын VIII хуралдааны эхэнд тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан юм.
Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм. Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 42 хувийн санал авсан байдаг.
Ийнхүү хоёр дахь шатны санал хураалтыг явуулах гэсэн боловч нэр дэвшигч Г.Занданшатар бойкот хийж, өөрийг нь дэмжсэн хүмүүсийг дараачийн шатны санал хураалтад оролцуулахгүйгээр хуралдаанаас явуулсан байна. Ингээд тухайн хүмүүс нэгэнт санал хураалтад оролцохооргүй явсан тул Бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцоод 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ялалт байгууллаа

Дараагийн асуудал бол Монгол улсын Дээд шүүх хүлээн зөвшөөрөх бөгөөд Засгийн газар цаашид тогтвортой байх уу? Яах бол гэсэн асуудал иргэдийн дунд үлдлээ.

Намынхаа нэр хүндийг шороотой хутгаж байж МАН-ын даргын сунгаа боллоо. Нэг хэсэг нь бүх зүйлээ ингэж ил тод ярьж шийдэх нь зөв гэж үзсэн бол, нөгөө хэсэг нь дотроо шийдэх асуудал хэмээн хэлэв.

Бүх зүйл нь хаалттай байдаг МАН-ын дотоод сонгууль бага ч гэсэн иргэдэд нээлттэй болж байгаа нь сайны дохио гэж харах хүмүүс ч цөөнгүй. Авилга гэмт хэрэг, үнийн хөөрөгдөл, цалин хүрэхгүй өдрөөс өдөрт ядуурч буй ард иргэдээ жаахан ч гэсэн бодож Монгол Улсын иргэддээ ээлтэй олон олон шийдвэр гаргахыг хүсэж байна.

Монголын эрх баригч намын асуудал хурдан байраа олж, улсын төсвийн асуудлаа хэлэлцэж ард олны хүсэн хүлээж буй олон шийдвэр гаргахыг хүсье

Previous Post

Израйлын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху: Хамасыг устгах хүртлээ зогсохгүй

Next Post

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Next Post
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.