Монгол Ардын намын 8 дугаар бага хурал 2025.09.27-ны өдөр 12:00 цагаас албан ёсоор эхэлсэн. Хурал хаалттай явсан бөгөөд бага хурлын гишүүдийн утсыг хурааж оруулсан.Харин өнөөдөр буюу 2025.09.28-ны өглөө даргаа сонголоо.
Д.Амарбаясгалан 85.6 хувийн санал авч МАН-ын даргаар сонгогдов.
МАН-ын VIII Бага хуралдааны намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтад 321 гишүүд оролцож Д.Амарбаясгалан 275 хүний санал авч нийт хуралдаанд оролцогчдын 85.6 хувийн саналыг авч МАН-ын даргаар сонгогдов.
Дараагийн асуудал бол Монгол улсын Дээд шүүх хүлээн зөвшөөрөх бөгөөд Засгийн газар цаашид тогтвортой байх уу? Яах бол гэсэн асуудал иргэдийн дунд үлдлээ.
Намынхаа нэр хүндийг шороотой хутгаж байж МАН-ын даргын сунгаа боллоо. Нэг хэсэг нь бүх зүйлээ ингэж ил тод ярьж шийдэх нь зөв гэж үзсэн бол, нөгөө хэсэг нь дотроо шийдэх асуудал хэмээн хэлэв.
Бүх зүйл нь хаалттай байдаг МАН-ын дотоод сонгууль бага ч гэсэн иргэдэд нээлттэй болж байгаа нь сайны дохио гэж харах хүмүүс ч цөөнгүй. Авилга гэмт хэрэг, үнийн хөөрөгдөл, цалин хүрэхгүй өдрөөс өдөрт ядуурч буй ард иргэдээ жаахан ч гэсэн бодож Монгол Улсын иргэддээ ээлтэй олон олон шийдвэр гаргахыг хүсэж байна.
Монголын эрх баригч намын асуудал хурдан байраа олж, улсын төсвийн асуудлаа хэлэлцэж ард олны хүсэн хүлээж буй олон шийдвэр гаргахыг хүсье












Сэтгэгдэл бичих