• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-26
Ангилал: Спорт
1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна

Монголын үндэсний бөхийн холбоооос 2022, 2023 онд “Алтан цом”-ын төлөөх барилдааныг зохион байгуулахдаа багуудаа дэвжээгээр нь хувааж байсан билээ.

Гурав дахь удаагийн “Алтан цом”-ын барилдааныг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл энэ жилээс үндэсний томоохон компаниудын нэр дээр шилдэг найман багийг оролцуулахаар болсон байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулах тус барилдаанд баг тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Ингэхдээ МҮБХ-ны 2024-2025 оны улиралд зохион байгуулсан 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн найман багийн гишүүдийг бүрдүүлэх юм байна. Багуудын өрсөлдөөнийг тэнцвэртэй байлгахын тулд үндэсний компаниуд 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих  эрх), бусад гишүүнийг чансааны үзүүлэлтийг харгалзан сугалуулах зарчмаар бүрдүүлэхээр дүрэмд тусгажээ.

Уг барилдааны нийт шагналын сан 1.5 тэрбум байх бөгөөд “Алтан цом”-д оролцох найман баг тойргоор өрсөлдөнө. Энэхүү сонирхолтой барилдаанд зодоглох боломжтой эхний 80 бөхийн жагсаалтыг МҮБХ-ноос зарласан юм. Шилдэг 80 бөхөд дархан аварга нэг, улсын аварга хоёр, арслан тав, заан долоо, харцага ес, начин 14 багтсан байна. Түүнчлэн аймгийн арслан 37, заан дөрөв, харцага цолтой ганцхан бөх багтжээ. Харин улсын гарди болон аймгийн начин, сумын заан цолтнууд шилдэг 80 бөхийн жагсаалтад орсонгүй.

Бөхчүүдийг чансааны оноог тооцохдоо 2024-2025 оны улирад Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанаас гадна Улсын баяр наадам, Нийслэлийн иргэдийн баяр, Авто тээврийн 100 жил, Өндөр гэгээний 390 жилийн ой, Төмөр замын баяр, “Нүүдэлчин фестиваль 2025”-ын барилдааны оноог нэмж тооцсон байна.

Previous Post

Хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлийг танилцууллаа

Next Post

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана

Next Post
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.