• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлийг танилцууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-26
Ангилал: Дэлхий
Хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлийг танилцууллаа

Хөл бөмбөгийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ бэлгэдлийг пүрэв гарагт танилцуулсан нь тэмцээнийг зохион байгуулагч гурван улсыг төлөөлсөн Клатч хэмээх халзан бүргэд, Мейпл хандгай, Заю ирвэс байлаа.

Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэхдээ, Мейпл, Заю, Клатч нар хөл бөмбөгийн ДАШТ шиг баяр баясгалан, эрч хүч, эв нэгдлээр дүүрэн байгааг онцолжээ. ФИФА-гаас мэдээлснээр, гурван бэлгэдэл нь улс тус бүрийн соёлын нэгээхэн хэсгийг илэрхийлж байгаа ажээ. Тухайлбал, Мейпл хандгай нь Канадын бүх муж, нутаг дэвсгэрээр аялж, хүмүүстэй холбогдож, тус улсын баялаг соёлыг харуулахын тулд төрсөн гэж пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Харин Заю ирвэс Мексикийн өмнөд ширэнгэн ойгоос гаралтай бөгөөд тус улсын баялаг өвийг төлөөлөх ажээ. Ингэхдээ бүжиг, хоол хүнс, соёл уламжлалаар дамжуулан Мексикийн соёлыг танилцуулж, хил хязгаарыг дамнан хүмүүсийг хүсэл тэмүүллээр нь нэгтгэх гэнэ. Мөн Заю бол тамирчнаас илүүтэй Мексикийн зүрх сэтгэлийг бахархалтайгаар тээж яваа соёл, харилцааны бэлгэ тэмдэг юм.

Тэгвэл АНУ-ын дээгүүр дүүлэн нисэх Клатч бол соёл, тоглолт, хором мөч бүхнийг хил хязгааргүй сониуч зан, өөдрөг байдлаар илэрхийлнэ. Гурван бэлгэдэл нь мөн тус тусын үүрэг бүхий хөлбөмбөгчид юм. Тодруулбал, Мейпл бол гурвалын хаалгач, Заю бол ер бусын авхаалж самбаатай довтлогч бол Клатч талбайн төв хэсгийг төлөөлөх ажээ.

ФИФА-гийн мэдэгдэлд дурдсанаар, бэлгэдлүүд хамтдаа эв нэгдэл, олон талт байдал, гайхалтай тэмцээнийг зохион байгуулахын төлөөх хүсэл тэмүүллийг илэрхийлнэ. 2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-нд Мехико хотын “Estadio Azteca” цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин шувтаргын тоглолт сар гаруйн дараа буюу долоодугаар сарын 19-нд Нью-Йорк хотын ойролцоох “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болно. Финалын тоглолтын үеэр түүхэнд анх удаа завсарлагын шоу тоглолтыг толилуулна. Өмнө нь 32 шигшээ баг өрсөлддөг байсныг 48 болгон өргөжүүлсэн тэмцээний үеэр нийт 104 тоглолт болно.

эх сурвалж: cnn

Previous Post

Дуучин Diddy шоронд бизнесийн сургалт эхлүүлжээ

Next Post

1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна

Next Post
1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна

1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.