• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат Швейцарын парламентын Тамгын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-23
Ангилал: Нийгэм
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат Швейцарын парламентын Тамгын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат өнөөдөр (2025.09.23) Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын байнгын хороо болон Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн төлөөллийг хүлээн авч уулзав. Хүндэт зочид хоёр улсын парламентын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Парламентын хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”-нд оролцохоор ирсэн нь энэ юм. Уулзалтын эхэнд Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг уриад, өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээ нь Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн олон талт үр дүнг бататгана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. 

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай тэртээ 2017 оноос хойш парламентын хянан шалгах чиг үүргийг бэхжүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангахад нягт хамтран ажилласаар ирснийг тодотгов. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хоёр ч удаа шинэчлэн баталж, Улсын Их Хурал хууль тогтоохоос гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх механизмыг бүрдүүлэн ажиллахаар зорьж байгааг онцоллоо.

Швейцарын Парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мариа Стосич найрсаг дотно угтан авсанд талархаж буйгаа илэрхийлээд, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржид  Швейцарын Парламентын Ерөнхий нарийн бичгийн даргаас ирүүлсэн мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр, талууд хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлал, сайн туршлагыг харилцан солилцож, өмнө хэрэгжсэн төслүүдийн үр дүнг бататгах болон цаашдын хамтын ажиллагааны зорилтот чиглэлийг тодорхойлоход энэ удаагийн арга хэмжээ чухал ач холбогдолтой гэдгийг тодотгосон.

Уулзалтад оролцогчид хоёр орны парламент болон Тамгын газруудын харилцаа сүүлийн жилүүдэд олон талт хэлбэрээр өргөжиж байгаад санал нэгдэхийн зэрэгцээ манай ес дэх удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэл, ирэх дөрвөн жилийн стратеги зорилтын хүрээнд санал солилцов. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээ энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд Төрийн ордонд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

Next Post

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” ОУ-ын эрдэм шинжилгээний VIII хурал Сөүл хотноо боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.