• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бид хэнд итгэх вэ? Та айж байна уу? Би айж байна. Энэ хэргийг нээлттэй, шударгаар шүүж өгөөсэй гэж хүсэж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-16
Ангилал: Нийгэм, Хууль
Бид хэнд итгэх вэ? Та айж байна уу? Би айж байна. Энэ хэргийг нээлттэй, шударгаар шүүж өгөөсэй гэж хүсэж байна

Олон нийтийг цочирдуулаад байгаа 16 настай охин, 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэрэг хүмүүсийн сэтгэл зүйг гүнээ эмзэглүүллээ.

Анх хохирогчийн ээж “миний эсрэг 9 өмгөөлөгч, би ганцаараа байна, туслаач” хэмээн олон нийтэд хандсан. Энэ үеэс эхлэн хэрэг олны анхаарлыг татаж, хүмүүс цочирдон, харамсаж, бухимдаж эхэлсэн юм. Хэнд ч тохиолдож болох аймшигт хэрэг, харгис алуурчдын гарт хүүхдийн хүсэл мөрөөдөл,бяцхан охины ирээдүй үгүй болжээ.

Ертөнц дээрх цорын ганц үрээ алдсан эхийн шаналал, уй гашууг юутай ч зүйрлэхийн аргагүй. Өчигдөр охины гэгээн дурсгалд зул өргөж, хүн бүрийн сэтгэл уйтгар гунигт автаж, харгис алуурчинг бий болгосон нийгмээ зүхэж, бас гомдож байлаа. 16 настай бяцхан зүрхнээс уучлал гуйж буй мэт зулаа бадамлуулж чимээгүй харуусаж байлаа. Цаанаасаа гадаа жавартай  хүйтэн сэтгэл зүрх жиндсэн, гомдолтой өдөр өнгөрөв.

Тийм ээ, бид гашуудаж байна. Ямар хүүхдүүд өсгөж, ямар нийгэм байгуулж, тэр нийгэмд үрсээ яаж алдаж байгаагаа харж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж,  шүүх хурлыг нээлттэй явуулж, олон нийтийн эргэлзээ, таамаглалыг арилгах шаардлагатай.

Тус хэргийн талаар ойлгомжтой товч тодруулахыг зорьлоо.

Тухайн хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан. 12 хоногийн зайтай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр амь насаа алдсан бөгөөд цогцсыг чемодан болон шүүгээнд нуусан байна.

  • 2024.06.08-09-нд шилжих шөнө: 32 настай Т.З-ийн амийг хөнөөж, ханын шүүгээнд 12 хоног нуусан.

  • 2024.06.21-нд: 16 настай Ч.Ш-ийн амь насыг хохироож, чемоданд хийж нуусан. Энэ үеэр зураг, бичлэг хийсэн нь тогтоогджээ.

Иргэдийн хамгийн их бухимдаж буй зүйл нь хоёр хохирогчоос гадна прокурорын зүгээс өөр хоёр хүнийг ч “хохирогч” хэмээн оруулж ирсэнд байгаа юм. Прокурорын тайлбартаа: амь хохирогчийн дараа Э.Н, Э.Г нарыг сүрдүүлж, дуу дүрсийн бичлэг хийлгэсэн гэж албан ёсоор мэдэгдсэн.

  Гэмт хэрэгтэнг есөн өмгөөлөгч өмгөөлөх тал дээр Монголын өмгөөлөгчдийн холбоо мэдэгдэхдээ:

  • Яллагдагч талд 2 өмгөөлөгч байгаа,

  • Амь насаа алдсан Ш, З нар тус бүр 2 өмгөөлөгчтэй,

  • Иргэдийн эргэлзэж буй Н, Г нар тус бүр нэг нэг өмгөөлөгчтэй. Ингээд нийт 8 өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байна гэж мэдэгдсэн

Прокурорын мэдэгдлээс:

  • Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн хоолойг цахилгааны утсаар боож хөнөөгөөд, чемоданд хийсэн.

  • Мөн өмнө нь 32 настай Т.З-ийн амийг хөнөөгөөд ханын шүүгээнд нуусан.

  • Хэрэг үйлдэхдээ бусдыг сүрдүүлж, бичлэг хийлгэсэн.

  • Т.З-ийн эд зүйлийг устгаж, фейсбүүк хаягаар нь дамжуулан мөнгө авсан.

  • Хэрэгтнүүдийн үйлдлийг мөрдөн шалгах байгууллага тогтоосон бөгөөд Ц.Д, Х.Э нарыг эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиудаар яллагдагчаар татсан.

Хэргийг шүүх, прокурор хооронд удаа дараа буцаасан боловч 2025 оны 8 дугаар сарын 14-нд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Харин олон нийт Н, Г нарыг “жинхэнэ хамжигч байж болзошгүй” гэж үзэж, хэргийг нээлттэй, үнэн зөвөөр шийдвэрлэхийг шаардаж байна. Магад бидний хамжигч гэж харж байгаа хүүхдүүд хохирогч юм билүү? Чемоданы хажууд сууж байсан  2 хүний гэр бүлийнх нь мэдэгдэл хийж эхлээд байна. Н -ы эгч ярилцлагандаа ‘Тэр ээжийн сэтгэл амарч байвал, шоронд суусан ч яахав. Миний гэм буруутай буруугүй хэнд ч хамаагүй ээ. Тэр ээж амарч байвал хамаа алга үхмээр байна гэсэнг zuv.mn-с бас уншаад айдас ч төрөх шиг. Тиймээс л нээлттэй шүүгээсэй гэж ихэд хүсэж байна.

Цаазын ялыг сэргээх асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Зарим гишүүн “эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг ийм гэмт хэрэгт цаазын ял хэрэгтэй” гэж мэдэгдсэн бол нөгөө хэсэг нь “шүүх, хуулийн байгууллагад итгэл сул байхад цаазын ял сэргээх нь аюултай” гэж үзэж байна.

Өнөөдөр бид бүгд айдастай байна. Хэн ч хэзээ нэг өдөр энэ мэт хэргийн хохирогч болохгүй гэх баталгаа алга. Хүүхдээ алдсан эхийн уй гашуу, нийгмийн эргэлзээ, шүүх прокурорт итгэх итгэлийг сэргээх цорын ганц зам бол үнэн зөв, нээлттэй шүүхийн ажиллагаа юм.

Бид хэнд итгэх вэ? Та айж байна уу? Би айж байна. Энэ хэргийг нээлттэй, шударгаар шүүж өгөөсэй гэж хүсэж байна.

Маргааш  буюу 2025.09.17-нд шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болно.Гэхдээ энэ зөвхөн эхлэл нь бөгөөд  шүүгч тухайн шүүх хуралдааны хохирогч, яллагдагч ,  оролцогч талуудын бүх хүсэлтийг авч хэлэлцэж шийднэ.

бичсэн: Саранцэцэг

Previous Post

Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ

Next Post

Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг

Next Post
Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг

Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.