• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-16
Ангилал: Дэлхий, Нийгэм
Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг

Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвээр Монгол Улсад хоёр дахь өдрөө (2025.09.16) үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн уулзалт нь бүс нутгийн улс төрийн эмэгтэй манлайлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцол, эв нэгдлийг бататгах зорилготой юм.

Чуулга уулзалтад Бутан, Япон, Энэтхэг, Малайз, Малдив, Непал, Филиппин, Сингапур, Солонгос, Шри Ланка, Тайланд, Монгол, Герман улсын эмэгтэй парламентчид болон хүний эрх, жендэр, эдийн засаг, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, эрх мэдэл бүхий эмэгтэйчүүд оролцож байна. Уг арга хэмжээ Монгол Улсын Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр “Ажиллах хүч бүрдүүлэгч эмэгтэйчүүд: Цалингийн зөрүүг арилгах нь” эхний салбар хуралдаанаар үргэлжиллээ. “Ижил хөдөлмөрт ижил цалин олгох” олон улсын хүний эрхийн зарчим зарим улс оронд харилцан адилгүй байгаа асуудлыг хэлэлцэв. Тухайлбал эмэгтэйчүүд голдуу ажилладаг салбарт хөдөлмөрийн маш доогуур үнэлгээтэй, зарим тохиолдолд хөлс тооцдоггүй явж ирсэн хэвшмэл ойлголт, хандлага нь энэ хүйсийн хүмүүсийг ядууралд өртөх шалтгааны нэг болдог. Газар зүйн байршил, тухайн улс орны соёл, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад үнэлгээ өндөртэй ажлын байруудад ихэвчлэн эрчүүд ажиллах боломжтой зэрэг нь алсуураа санхүүгийн эрх чөлөөг боомилж, улмаар шийдвэр гаргах түвшинд охид, бүсгүйчүүд манлайлахад саад учруулж байна. Тиймээс зарим улс орон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр бий болгох тогтвортой бодлогыг баримталсан нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Манай улсын хувьд уул уурхай, барилга зэрэг салбарт харьцангуй өндөр цалин хөлстэй гэгдэх ажлын байруудад ихэвчлэн эрэгтэйчүүд ажилладаг нь хөдөлмөрийн хөлсний ялгавартай байдлыг даамжруулдаг тухай жишээг УИХ-ын гишүүн Б.Жаргалан дурдаж, энэ мэтчилэн асуудалд анхаарал хандуулах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогыг чухалчилж үзэх нь зөвхөн хүйсийн тэгш эрхийн асуудал бус, дэлхийн улс орнуудын ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтвортой байдлын үндэс болдог онцлогтой. Жендэрийн тэгш байдлыг хангаснаар эдийн засаг тэлэх боломжтой хэмээн чуулга уулзалтыг үедээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэж байсан. Манай УИХ-ын хувьд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлого баримталж, 2025 оны хавраас УИХ-ын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд анхлан эхлүүлсэн нь эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд олон улсаас санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэнэ гэсэн юм.

Азийн эмэгтэй парламентчдын чуулганы хоёр дахь салбар хуралдаан “Хүйсэд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд парламентын үүрэг, оролцоо” сэдвээр өрнөлөө. Тус хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Баатаржавын Мөнхсоёл удирдан чиглүүлж, Бүгд Найрамдах Шри Ланка Улсын Парламентын гишүүн, доктор Каушаля Арияратне, Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийн хөтөлбөрийн менежер Мегха Сарма нар мэдээлэл танилцуулсан. Улс орнуудын төсөвт нийгмийн зорилтот бүлгүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээ, шаардлага, асуудлыг шийдвэрлэхэд зориулан хэдий хэмжээний санхүү, хөрөнгийг хуваарилж байгаагаар нь тухайн орны хууль тогтоох байгууллагын хүний эрх, жендэрийн мэдрэмж, хандлагыг тодорхойлж болох юм гэсэн агуулгыг хөндөв.

Чуулга уулзалт үдээс хойш “Хүйсийн тэгш байдлыг хангах дижитал шилжилт: Хиймэл оюун ба дижитал санхүүгийн тэгш хүртээмж”, “Цалин хөлсгүй асаргаа, халамжийн хөдөлмөрийг үнэлж, дэмжих шилдэг туршлага: Азийн сургамж”, “Эмэгтэйчүүд, бизнес эрхлэлт ба санхүүжилтийн хүртээмж” сэдвийн хүрээнд таван салбар хуралдаанаар хаалттай үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Бид хэнд итгэх вэ? Та айж байна уу? Би айж байна. Энэ хэргийг нээлттэй, шударгаар шүүж өгөөсэй гэж хүсэж байна

Next Post

Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Next Post
Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.