• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хорих ангид амиа егүүтгэсэн шүүгч Л.Бямбаа гурван гэрээслэл бичиж үлдээсэн байжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-25
Ангилал: Тод мэдээ
Хорих ангид амиа егүүтгэсэн шүүгч Л.Бямбаа гурван гэрээслэл бичиж үлдээсэн байжээ
  • Баянгол дүүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилсан хорих 461-р ангид хоёрдугаар сарын 23-ны өдөр 00:15 цагт камерын өрөөнд шүүгч амиа хорлосон ноцтой үйл явдал болсон билээ.

    Тус хорих ангийн камерын өрөөнд “Салхитын мөнгөний орд”-ын авлигын хэргээр түр буюу 48 цаг саатуулагдаж байсан 68 настай Л.Бямбаа нь өөрийн өмсөж байсан хөхний даруулгаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байж. Ингэхдээ хоригдож байсан өрөөндөө ганцаараа байсан бөгөөд давхар орны дээд талын хөндлөвч төмөрнөөс хөхний даруулгын мөрөвчөөр хоолой боосон байсан гэв.

    Хэргийн газраас амиа хорлохдоо хэрэглэсэн дотуур хувцас болон талийгаачийн өөрийн гараар цаасан дээр бичиж үлдээсэн гурван ширхэг гэрээслэл олджээ.

    Дээрх хэргийг одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, урьдчилсан хорих 461-р ангийн удирдлагууд хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

    Энэ талаар ШШГЕГ-аас утсаар тодруулахад: Хоригдож байсан сэжигтнийг “Шүүхийн зөшөөрөлгүй баривчлах тухай” тогтоолоор иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн дөрөвдэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчим иргэн Л.Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан.

    Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

  • 2019-02-25 08:43:57
  •  2019-02-25 08:43:57

    “Салхитын мөнгөний орд”-ын авлигын хэргээр саатуулагдаж байсан шүүгч хорих ангид амиа егүүтгэжээ

    -ТАЛИЙГААЧИЙГ Ш.МӨНГӨНШАГАЙГИЙН ХАМТААР НЭГ ӨДӨР БАРИВЧИЛСАН ГЭВ-

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-р ангид саатуулагдаж байсан шүүгч өөрийн өмсөж байсан хувцсаар амиа хорлосон гэх мэдээлэл олны анхааралд хүрэв.

    Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр АТГ-аас нэр бүхий шүүгч нарыг авлигалын хэргээр прокурорын зөвшөөрөл бүхий баривчилгаа явуулжээ. Харин энэ сарын 23-ны өдөр 461-р хорих ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн ШЕЗ-ийн олон нийттэй харилцах албаны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад тэтгэвэртэй гарсан гавъяат хуульч, шүүгч Л.Бямбаа нь ийнхүү өөрийгөө боомилжээ. Талийгаачийг АТГ–аас Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигалын хэргээр түр саатуулаад байсан аж.

    Эх сурвалжийн хэлж буйгаар тус хорих ангид саатуулагдсан хоригдлууд оройн 22 цагт унтсан бөгөөд талийгаач шөнийн 00:10 цагт орноос өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон байна. Түүнийг маргааш өглөө нь суллагдах байсан хэмээн албаныхан мэдээлж байгаа юм.

    Талийгаач тэтгэвэртээ гарсаны дараагаас өмгөөлөгч хийж байсан гэх ба АТГ-аас өнгөрсөн долоо хоногт түүний хувийн ажлын өрөөнд гэнэтийн шалгалт хийсэн аж. Харин түүний өрөөнөөс Салхитын мөнгөний ордтой холбоотой бичиг баримт илэрч, ийнхүү цагдан хорьсон байна. Мөн талийгаачтай хамт Салхитын мөнгөний ордын хууль ёсны эзэмшигч хэмээгдэж сүүлийн гурван жил “Миний гарын үсэг хуурамчаар зурсан” гэх асуудлаар хуулийн байгууллагад удаа дараа гомдол гаргаж, шүүхийн шатанд хүртэл шийдэгдээгүй асуудлын эзэн Ш.Мөнгөншагай болон түүний нэг хамаарал бүхий хүнтэй хамт хорьсон ажээ.

    Салхитын мөнгөний ордын асуудлыг сануулбаас, Дундговь аймгийн Гурвансайхан суманд орших мөнгөний уурхай болох Зүүн болон Салхитын ордын лицензийг Ш. Мөнгөншагай гэх уяач залуу хүргэн дүү Г.Жаргалангийнхаа хамт “Жи-Пи-Эф” компанийг үүсгэн байгуулж, компанийхаа нэр дээр лицензийг шилжүүлж авч байжээ. 2012 онд БНХАУ-ын ” Си Си Эм экс ” компанид 800 мянган доллар буюу тухайн үеийн ханшаар хоёр тэрбум орчим төгрөгөөр уг ордын лицензийг компанийхаа хамт худалдсан байдаг. Гэтэл дөрвөн жил орчмын дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх удирдлага Хятадуудын хооронд маргаан гарч, Ван, Ян хэмээх хоёр тал болон хуваагдсан байна.

    Учир нь анх лицензийг Ш.Мөнгөншагайгаас худалдаж авсан талтай нь Ш.Мөнгөншагай нийлэн: “Жи Фи Эф” компанийг зарахдаа 40 хувь эзэмшигч надад мэдэгдэлгүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан хэмээн шүүхэд хандснаар энэ маргаан эхэлж шүүхээр бүтэн гурван жил явж байгаа юм. Тэгвэл Ш.Мөнгөншагайг талийгаачтай хамтаар АТГ-аас 461-р хорих ангид 48 цаг саатуулсан. Харин одоогоор Ш.Мөнгөншагайн саатуулах хуулийн хугацаа дуусч, суллагдсан байна.

Previous Post

Жилд 3500 орчим өсвөр насныхан төрж байна

Next Post

Камертон тасалбараа 300 мянгаар үнэлжээ

Next Post
Камертон тасалбараа 300 мянгаар үнэлжээ

Камертон тасалбараа 300 мянгаар үнэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2026-06-12
“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2026-06-12
Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.