• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээг орон нутагтаа цаг алдахгүй, чанартай авдаг болно

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-24
Ангилал: Эрүүл мэнд
Яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээг орон нутагтаа цаг алдахгүй, чанартай авдаг болно
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Азийн хөгжлийн банкны Хүн, нийгмийн хөгжлийн захирал Софиа Шакилыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны төлөөлөл “Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” төслийнхөө урьдчилсан танилцуулгыг хийж санал солилцлоо. Төслийн үндсэн зорилго нь манай улсын аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг шинэчилж чадавхжуулах, орон нутагт яаралтай түргэн тусламжийн сүлжээ тогтолцоог бий болгох, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөв менежмэнт систем нутагшуулах бөгөөд төслийг 2026-2031 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах төсөл нь манай улсын эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, нэн шаардлагатай өөрчлөлт, ахиц, чанарыг авчрах ба орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд сайн нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов. Мөн Монгол улсад жилд тохиолдож буй нас баралтын 1/3-ийг аварч болох тохиолдол эзэлж буйг дурдаад харвалт, шигдээс, осол гэмтэл гэх мэт амь тэнссэн үеийн яаралтай, эрчимт эмчилгээг орон нутагт “яаралтай, чанартай” үзүүлдэг болох боломж бүрдэх нь хамгийн чухал байгаа гэв. Алслагдсан орон нутгийн иргэд яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээ хийлгэхээр мянга, хэдэн зуун км машинаар давхидаг байдлыг өөрчилснөөр зуу зуун хүний амь нас эрүүл мэндийг аварч, хамгаалж чадах учраас төслийн бэлтгэл энэ үеэс эхлэн бүрэн хэрэгжих хүртэл бүх талаар дэмжин хамтарч ажиллахаа мэдэгдлээ.
Төслийн төсөв нь 215 сая доллар орчим байх урьдчилсан тооцооллыг өнөөдөр танилцуулсан ба сонгогдсон аймаг бүрийн эрүүл мэндийн байгууллагуудад 6-7 сая долларын шинэчлэл, хөрөнгө оруулалт хийх төлөв байгаа аж. Ингэхдээ,
1. 18 аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмжөөр нь хангах ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадвартай шийдлүүдийг ашиглах
2. Орон нутгийн эмнэлгүүдийн засаглалыг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулах
3. Яаралтай тусламж үйлчилгээний төлөвлөлт дэд бүтцийг эмнэлгүүдэд хийж сайжруулах ба хөдөлгөөнт буюу явуулын эмнэлгийн үйлчилгээг сайжруулж тоног төхөөрөмжөөр хангах
4. Хавдрын эрт илрүүлэг, яаралтай эрчимт эмчилгээний төвүүдийг бий болгож хими, туяа эмчилгээг хийх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Нэг жилд орон нутагт амьдардаг 280 мянган иргэн аймгийнхаа эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүйгээр Улаанбаатар хот дахь лавлагаа шатлалын эмнэлгүүдийг шууд зорин ирдэг аж. Төслийн үр дүнд энэ урсгал багасах ба орон нутгийн иргэд амьдарч буй орон нутагтаа санхүүгийн дарамтгүй, явдал чирэгдэлгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэхийг өнөөдрийн уулзалтаар хоёр тал ярилцан санал нэгдэв
Previous Post

Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо

Next Post

Маршалын гүүрнээс ‘Централ тауэр’-ын уулзвар хүртэлх баруун талын 3.7 км явган хүний зам шинэчлэлийн ажлыг ирэх сарын 1-нд дуусгана

Next Post
Маршалын гүүрнээс ‘Централ тауэр’-ын уулзвар хүртэлх баруун талын 3.7 км явган хүний зам шинэчлэлийн ажлыг ирэх сарын 1-нд дуусгана

Маршалын гүүрнээс 'Централ тауэр'-ын уулзвар хүртэлх баруун талын 3.7 км явган хүний зам шинэчлэлийн ажлыг ирэх сарын 1-нд дуусгана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.