• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Баянхонгор аймаг, мөн тус аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрөх тус замаар жилдээ зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-11
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Баянхонгор аймаг, мөн тус аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрөх тус замаар жилдээ зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улс, орон нутгийн чанартай замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай газар дээр нь танилцаж байгаа. Өнгөрсөн сарын 25-нд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн автозам, өчигдөр буюу 2025.08.07-нд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажлын явцтай танилцсан. Харин өнөөдөр манай улсын аялал жуулчлалын гол маршрутын нэг болох  Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус авто замын бүтээн байгуулалт өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн. Гүйцэтгэл 27 хувьтай үргэлжилж байна. Нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, хоёр гүүр барина.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотоодын гурван компани гүйцэтгэж байгаа юм. Автозамын ажлыг хоёр багцад хуваасан. Багц нэгийг “Бридж бюлдинг” ХХК, “Их богд зам” ХХК /эхний 25 км/, багц хоёрыг “Их харгуйн зам” ХХК /29.2 км/ хариуцжээ. Ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.  Замын ажлыг энэ онд багтаан 40 хувьд хүргэнэ гэж гүйцэтгэгч компанийнхан танилцууллаа.

Баянхонгор аймаг, мөн тус аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрөх тус замаар жилдээ зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог. Харин амарч, аялангаа энэ чиглэлд дунджаар 5000 хүн зорчиж, дамжин өнгөрдөг байна. Замтай болсноор аялагч, амрагч, сувилуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр нутгийн иргэдийн бодит орлого нэмэгдэж, энэ бүсэд аялал жуулчлал түлхүү хөгжих, шинэ гарц нээгдэх боломж нээгдэнэ. Дээрх замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу барьж байгаа юм.

Previous Post

Монгол Дорнын зурхай: Билгийн тооллын 17, хар хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, шувуун хошуут-24 од, үхэх барилдлагат өдөр

Next Post

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

2026-04-23
ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

2026-04-23
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

2026-04-23
БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

2026-04-23
ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

2026-04-23
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

2026-04-23
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.