Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудаснаа:
Өнгөрсөн 2024 оны ХОМ-ыг 2025 онд бөглөдөг. Эрдэнэс Монгол ХХК-ийн Ерөнхий аудитороор ажиллаж байхад сарын цалин 12 сая, мэргэшсэн инженерийн нэмэгдэл болон улирлын урамшуулалтайгаа нийлээд сарын 16 сая орчим төгрөгийн цалин авч байсан. Эхнэр бас дээшээ хараад гэртээ хэвтээд байдаггүй, 2 компани ажиллуулдаг. Тэгээд 20 настай оюутан байхдаа Монголын хамгийн анхны харуул хамгаалалтын компанийг ажиллуулж 100 оюутан цалинжуулж явлаа. Германд гэр бүлээрээ 8 жил сурч хөдөлмөрлөж яваад ирсэн хүний орлого, хадгаламж гэхэд тийм гайхаад байх зүйл мөн үү? 27 настай хүүхэд байхдаа л Германд төрсөн эхнэр, охин 2-оо 9 метр лимузингээр тосч авч байлаа. Одоо 45 хүрсэн хүн Ланд 200 унах тийм гайхмаар хэрэг биш л дээ. Биеэ засаад Гэрээ зас, Гэрээ засаад Төрөө зас гэж үг бий. Гэрээ засаагүй, ахуйгаа шийдээгүй хүн улс төрд орж бусдын эрх ашгийн төлөө ажиллана гэх боломжгүй юм гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлбар хийлээ.












Сэтгэгдэл бичих