• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хятадын ‘Pop Mart International’ компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-18
Ангилал: Дэлхий
Хятадын ‘Pop Mart International’ компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ

 Хонконгийн хөрөнгийн биржийн лхагва гаргийн арилжааны явцад дэлхий даяар тренд болоод байгаа ‘Labubu’ (Лабубу) хүүхэлдэйг үйлдвэрлэгч Хятадын ‘Pop Mart International’ компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ.

Тухайн компанийн энэ оны эхний хагас жилийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 350 хувиар, орлого нь 200 хувиар өсөх төлөвтэй байна. Эхний улиралд ‘Pop Mart’-ын орлого 170 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан бөгөөд үүнд гадаадын зах зээл дэх борлуулалт 480 хувиар, дотоодын борлуулалт 100 орчим хувиар өссөн нь нөлөөлжээ.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр ‘Pop Mart’-ын хувьцааны ханш унасан нь компанийн борлуулалтын өсөлтийн төлөвт хөрөнгө оруулагчид болгоомжтой хандаж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. ‘Санхүүгийн үзүүлэлтүүд эхний хагас жилд гайхалтай өссөн ч энэ нь оргил үе байж магадгүй, хоёрдугаар хагас жилд өсөлтийн хурдац удаашрах өндөр магадлалтай’ гэж ‘Morningstar’ компанийн шинжээч Жефф Жан ярилаа. Үүний улмаас олон хөрөнгө оруулагч хувьцаагаа зарахаар шийдсэн байж магадгүй гэж тэрбээр үзэж байна.

‘Labubu’ бол Хонконгийн зураач Касин Лунгийн бүтээсэн өвөрмөц төрхтэй мангас хүүхэлдэй юм. Уг хүүхэлдэй нь  мангас цувралын гол дүр бөгөөд түүнээс гадна Molly (Молли), Crybaby (Уйланхай) гэдэг дүрүүд байдаг. ‘Pop Mart’ эдгээр тоглоомыг худалдан авагч нээх хүртэл дотор нь ямар дүр байгааг мэдэхгүй ‘blind box буюу ‘нууцлаг хайрцагт’ хийж худалдаалдаг.

Өнгөрсөн сард Хятадын Коммунист намын Төв хорооны албан ёсны хэвлэл болох ‘People’s Daily’ сонинд ‘нууцлаг хайрцагтай’ тоглоомтой холбоотой хуульчдын байр суурийг нийтэлжээ. Ийм тоглоом нь бага насны хүүхдүүд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах донтолтод хүргэж болзошгүй тул худалдаанд илүү хатуу зохицуулалт хэрэгтэй гэж Хятадын хуульчид үзэж байгаа ажээ. Үүний улмаас тухайн үед ‘Pop Mart’ компанийн зах зээлийн үнэлгээ хоёрхон хоногийн дотор 4 тэрбум ам.доллараар буурч байв.

Previous Post

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу 45 дугаар сургуулийн урд талбайд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээ тун удахгүй нээгдэнэ.

Next Post

НИЙТ НУТГИЙН 58 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА

Next Post
НИЙТ НУТГИЙН 58 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА

НИЙТ НУТГИЙН 58 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.