Монгол Улсад зохион байгуулагдсан сүүлийн FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 3×3 сагсан бөмбөгийн дэлхий нийтийн хүртээмж, дижитал нөлөөллийн хувьд шинэ оргилд хүрч, бүх голлох сошиал болон шууд дамжуулалтын үзүүлэлтүүдээр шинэ дээд амжилт тогтоолоо. Тэмцээний туршид FIBA 3×3-ийн дижитал сувгуудаар нийт 253 сая удаагийн видео үзэлт бүртгэгдсэн нь 2023 оны 160 сая үзэлтээс мэдэгдэхүйц өсчээ.
Нийт үзсэн тоо 257 саяд хүрч, өмнөх жилийн өсөлтийг улам бататгалаа. 9 сая гаруй удаагийн хариу үйлдэл бүртгэгдсэн нь 3×3 спортын хурдацтай, хотын өнгө төрх бүхий энтертайнментэд хэрэглэгчдийн сонирхол буураагүйг харуулж байна.
“Монгол Улсад зохиогдсон энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үнэхээр амжилттай болж өнгөрлөө. Үзэгч, фэнүүдийн онлайн орчин дахь дээд зэргийн идэвхи, оролцоо бидний хувьд маш бахархмаар үр дүн боллоо” хэмээн FIBA 3×3-ийн Гүйцэтгэх захирал Алекс Санчез онцлов. “Энэ бүхэн талбай дээрх тоглогчдын мартагдашгүй тоглолт, үзэгчдийн халуун сэтгэл, мөн Монголын мэргэжлийн зохион байгуулагчдын ачаар л биелсэн юм.” Үүнээс гадна, үндсэн сошиал платформууд дээрх амжилтуудаас гадна FIBA 3×3 нийт 200,000 гаруй шинэ дагагчийг тэмцээний өмнө, явц болон дараа нь нэмсэн нь тус спорт шинэ үзэгчдийг татах, тэдэнтэй урт хугацааны холбоо үүсгэх хүчтэй чадвартайг харуулж байна.
Монголд болсон FIBA 3×3 ДАШТ уламжлалт телевизийн салбарт ч түүхэн амжилт үзүүллээ Энэ жилийн FIBA 3×3 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн нь зөвхөн сошиал медиагаар зогсохгүй, уламжлалт телевизийн талбарт ч мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргалаа. Нийт 26 телевизийн түнш тус тэмцээнийг дэлхий даяарх 200 гаруй бүс нутагт шууд дамжуулсан нь өмнөх удаагийн 160 бүс нутгаас үлэмж тэлсэн үзүүлэлт байв. Энэхүү өргөн хүрээтэй телевизийн хамрах байдал нь Монголын түүхэн Сүхбаатарын талбай дээр өрнөсөн гайхалтай тоглолтуудыг дэлхийн өнцөг булан бүрээс олон сая үзэгч шууд үзэх боломжийг бүрдүүлсэн юм.
FIBA 3×3 ДАШТ 2025: Улаанбаатарт болсон түүхэн амжилт
1. Шигшээ тоглолтын үеэр бүх тасалбар зарагдсан
2. Нийт 50,000 гаруй үзэгч тэмцээний турш оролцсон
3. Coca-Cola Mongolia зэрэг ивээн тэтгэгчид өдөр бүр үйл ажиллагаа зохион байгуулж, асар, лангуу бүр нь дүүрэн байв.
4. Монгол болон Нидерландын эмэгтэй багуудын медаль бол түүхэн үр дүн 3×3 сагсан бөмбөг нь зөвхөн уламжлалт хүчирхэг орнуудад бус, ямар ч улс орон амжилтад хүрч чадах боломжтой спорт гэдгийг дахин харууллаа.
5. Нидерланд болон Монголын эмэгтэй багуудын медалийн амжилт бол олон жилийн бэлтгэл, тууштай зорилгын үр дүн гэдгийг батлан харуулсан чухал мөч байв.
6. 3×3 – Хамгийн сонирхол татсан хот Улаанбаатар хот боллоо
Эдгээр амжилтууд нь 3×3 сагсан бөмбөгийг дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм хотын багийн спорт, мөн Олимпын хамгийн өндөр оролцоотой төрлүүдийн нэг гэдгийг дахин бататгалаа. ![]()
Монгол Улс FIBA 3×3 Азийн АШТ 2027-г зохион байгуулна FIBA-аас албан ёсоор мэдэгдснээр, Монгол Улс 2027 оны FIBA 3×3 Азийн АШТ-ийг 2027 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-ний хооронд нийслэл Улаанбаатар хотын төвд зохион байгуулахаар боллоо. Дараагийн FIBA 3×3 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн нь: 2026 оны 6-р сарын 1–7-нд Польш улсын Варшав хотод зохион байгуулагдана.
эх сурвалж:












Сэтгэгдэл бичих