• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Баясгалан бүтээн байгуулагч уу? мөнгө хүүлэгч үү?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-05-14
Ангилал: Бусад мэдээ, Улс төр, Эдийн засаг
Д.Баясгалан бүтээн байгуулагч уу? мөнгө хүүлэгч үү?

Монголын бизнесийн орон зайд Бодь интернэйшнл-ын Д.Баясгалан гэх нэртэй, хүчтэй, хортой, шартай, зайтай нэгэн эр бий.

Тэрбээр 1968 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд геологич, инженер мэргэжилтэй нэгэн.

Д.Баясгалан Голомт банкийг 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг Бодь интернэйшнл ХХК-ийн компанийн доор үүсгэн байгуулжээ.

Д.Баясгалан энэхүү банкийг УИХ-ын гишүүн асан Л.Болд, гишүүн асан М.Зоригт нартай хамтран байгуулсан гэдэг бөгөөд зарим мэдээллээр тэд бизнесийн маргааны улмаас өмч хөрөнгөө тусгаарлан Л.Болд Бодь группээ, Д.Баясгалан Голомт банкаа авч салсан аж. Гэвч Голомт одоо бол олон нийтийн банк болсон. Л.Болдын хэлснээр Д.Баясгалан нь тэдний хамтран байгуулсан банк улс төртэй хэт холбоотой бизнес эрхлэх болсон тул энэ нь түүний улс төрийн үйл ажиллагаанд саад болж, хоёр тийшээ болсон гэх яриа байдаг.

Мөн Лу.Болд, Д.Баясгалан нар 1990 оны ардчилсан хувьсгалын үед Оюутны холбоо-ны найзууд байж, Монгол орны нийгмийн тогтолцоог өөрчлөх үйл явцад тэд хамтран оролцож байжээ.

Үүний зэрэгцээ Д.Баясгалан 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчилсан хүчний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичгийг тухайн үеийн Засгийн газарт гардуулан өгч байжээ.  Тэрбээр 2014 онд Өдрийн сонин-д өгсөн ярилцлагадаа: 1990 оны ардчилал бол монголчуудын сонголт байсан. Ардчиллыг нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалж, хариуцлагатай байхгүй бол амархан задраад эмх замбараагүй байдал руу ордог тогтолцоо гэж хэлж байв. Д.Баясгалангийн үүсгэн байгуулсан банкны тухайд яривал анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд олон шинэ дэвшилтэт, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүнд: олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, явдаг АТМ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юанийн карт, ухаалаг утсанд суурилсан банкны аппликэйшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг олон шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.

Мөн тэрбээр Монгол улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Бөөрөлжүүт-ын цахилгаан станц зэргийг барьж байгуулжээ.

Энэ мэтчилэн түүний үүсгэн байгуулсан компани Монгол улсын улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулсан бөгөөд гэхдээ зарим хүмүүс түүний талаар тийм ч ам сайтай байдаггүй. Тэд Д.Баясгалангийн тухай ярихдаа түүний байгуулсан компаниуд уул уурхай, эрчим хүч, банк, төмөр зам гээд бүх салбарт оролцож, Монгол төрийн дээр сандайлж суучихаад төрөөс өөрт ашигтай дэмжлэг авч, төр ч түүнд тустай шийдвэр гаргах болсон гэж ярьдаг бөгөөд мөн түүнийг байж болох бүх аргаар мөнгө хүүлж Гобсек маягаар ажиллах болсон гэж үздэг байна. Мөн Голомт банк-ийг улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэж зарим хүмүүс үздэг ажээ.

Түүний хувьд бизнес эрхлэх явцдаа хууль хяналтын байгууллагад олон удаа шалгагдаж байсан бөгөөд гэхдээ тэрбээр энэ бүхнээс онцын асуудалгүй мултарч байв.

Ямартай ч энэ бүхнийг цааш нуршилгүй Бодь интернэйшл-оор овоглодог Д.Баясгалан гэх энэ хүний Монгол улсын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх нь зөв бөгөөд тэр утгаараа Монгол шиг хөгжиж буй оронд үүн шиг үндэсний компаниуд олноор төрөн гарах нь зөв зүйл юм. Тэр үүднээсээ эцэст нь онцолж хэлэхэд Бодь интернэйшл -ны Д.Баясгаланг хүмүүс сайн, муу алинаар ч хэлсэн бай түүнийг бүтээн байгуулагч уу, мөнгө хүүлэгч үү гэдгийг иргэд олон түмэн өөрсдийнхөөрөө шүүн тунгаах биз ээ.

Э.Солонго 

Эх сурвалж:sonin.mn

Previous Post

Олимпын аварга Бадар ууганд Монголчууд бид өртэй юу?

Next Post

Аргентинд нацистуудтай холбоотой их хэмжээний баримт материал олджээ

Next Post
Аргентинд нацистуудтай холбоотой их хэмжээний баримт материал олджээ

Аргентинд нацистуудтай холбоотой их хэмжээний баримт материал олджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.