• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Амарбаясгалан: УИХ-д сонгогдож байгаа хүмүүс өөрсдийгөө том дарга гэж боддог

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-05-25
Ангилал: Улс төр
Д.Амарбаясгалан: УИХ-д сонгогдож байгаа хүмүүс өөрсдийгөө том дарга гэж боддог

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

– Хэчнээн сан үйл ажиллагаа явуулдаг болон санхүүжилтийн талаар

– Монгол Улсад нийт 25 сан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 10 орчим нь улсын төсвөөс санхүүждэг. Цаашид сангуудыг ямар загвараар авч явах нь зөв бэ гэдэг шийдэл гаргах үүрэг авсан.

БЗС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь журам, гэрээний үндсэн дээр чөлөөлөгдөх нөхцөлтэй. Эргэн төлөгдөхгүй байх нөхцөлтэй.

Бусад сан тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогддог, барьцаа хөрөнгө шаарддаг, эргээд хугацаандаа төлдөг онцлогтой.

Сангууд нь иргэдэд илүү өгөөжтэй байх нөхцөл боломжийг төвлөрч ярих нь зүйтэй гэж үзэж байгаа.

Боловсролын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Төрд байгаа бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мэдээлэл далд байх тусам эрх мэдэлтэн, дарга удирдлагуудыг эрсдэлд оруулж байдаг сул талтай.

-Хууль зөрчиж шийдвэр гаргасан сайд болон МАН-ын гишүүдийн нэр дэвших эрхийг хасах уу?

-2020 онд олон нийтийг бухимдуулсан, тодорхой асуудалд холбогдсон этгээдүүдийн УИХ-д нэр дэвших эрхийг хасаж байсан.

Парламентын гишүүнээр ажиллаж байсан 23 хүнийг нэр дэвшүүлэх эрхийг нь хааж байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэхийн үндсэн шалтгаан нь улс төрд байгаа эрх бүхий албан тушаалтан өөрт болон бусдад давуу байдал үүсгэдэггүй байх.

1992 оноос эхлээд УИХ-ын гишүүдийг ард түмэн дарга гээд хүлээгээд авчихсан. Нэр дэвшиж сонгогдож орж байгаа хүмүүс ч өөрсдийгөө том дарга гэж боддог. Энэ хандлагаас болоод өнөөдрийн нөхцөл байдал бий болсон гэж дүгнэж байгаа.

-БЗС-гаас зээл авсан хүмүүсийн дотор МАН-ынхан их байна. Эдгээр хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зээл авсан бол төлөх л ёстой. Зээлийг төлүүлэх чиглэлд Засгийн газар бодлого барьж ажиллана. БЗС-гийн зээлийн асуудалд холбогдсон МАН-ын гишүүдэд анхааруулга, сануулга өгнө. Боловсролын системд ялгаа заагтай байдлыг хална.

Previous Post

Д.ЧОЙЖАМЦ: X БОГД БОЛ БУРХАНЫ ШАШНЫ ЕРТӨНЦӨД АГУУ ҮЙЛ БҮТЭЭХ ГЭГЭЭНТЭН ЮМ

Next Post

Л.Энх-Амгалан: Гадаадад сурч байгаа хүүхэд ‘амиа хорлоё’ гэсэн мэссэж ирүүлж байгааг зарим эцэг эх хэлж байна

Next Post
Л.Энх-Амгалан: Гадаадад сурч байгаа хүүхэд ‘амиа хорлоё’ гэсэн мэссэж ирүүлж байгааг зарим эцэг эх хэлж байна

Л.Энх-Амгалан: Гадаадад сурч байгаа хүүхэд 'амиа хорлоё' гэсэн мэссэж ирүүлж байгааг зарим эцэг эх хэлж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

2026-06-18
Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

2026-06-18
Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

2026-06-18
Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.