• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шинжлэх ухаан, технологийн салбарт 2023 онд гарах өөрчлөлтүүд

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-01-02
Ангилал: Технологи, Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн салбарт 2023 онд гарах өөрчлөлтүүд

Шинэ онд биднийг юу хүлээж байгааг хэн ч тааварлах аргагүй ч дэлхий ертөнцөд их бага гэлтгүй олон өөрчлөлт гарах нь зүйн хэрэг. Нэн ялангуяа бидний ирээдүйг тодорхойлох технологи, шинжлэх ухаан, эрүүл мэнд, улс төр, бизнес, эдийн засгийн салбарт ямар өөрчлөлт гарах бол гэдэг хүлээлт үүсээд буй. Quantumrun Foresight зөвлөх фирм ирэх жилийн шинжлэх ухаан, технологийн салбарын трэндийг ийн тодорхойлжээ. Тус фирмийн гаргасан таамаглалуудаас нэн таатай нь ковид19 цар тахал дуусгавар болно гэжээ.

Дэлхийн томоохон компаниуд олон улсын хамтарсан томоохон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Технологийн компаниуд үндэстэн дамнан байгуулагдах гэрээ хэлэлцээрүүдэд жин дарах бөгөөд илүү их татвар төлөх хандлагатай аж.

Оросын хийн экспорт буурсан тул дэлхийн хийн зах зээл хумигдсан хэвээр 2023 оныг өнгөрүүлнэ. Ингэснээр эрчим хүчний үнэ буурахгүй бөгөөд Европ эрчим хүч хэмнэх арга хэмжээний хүрээнд хийн хэрэглээг бууруулах арга хэмжээ авах төлөвтэй байна.

Дэлхийн хүн амын 65 хувь нь хувийн мэдээллээ зохих журмын дагуу хамгаалдаг болно.

НҮБ-ын гишүүн орнууд дулаан ялгаруулалтыг тэглэх өрсөлдөөнд ханцуй шамлан орж, чулуужсан нүүрсээр галладаг үйлдвэрүүд болон энэ салбарын санхүүжилт, хөгжилд хязгаарлалт тавихыг шаардаж эхэлнэ. Түүнчлэн нүүрсний шинэ төслүүдийг хориглоно гэжээ.

Олон улсын томоохон байгууллагуудын нэг Европын Холбоо Европын тогтвортой мэдээллийн стандартыг хэрэгжүүлнэ.

2016 онд хөөрсөн OSIRIS-Rex сансрын хөлөг Bennu одноос 2,1 унц хад чулууны дээж авч, эх дэлхийдээ 2023 онд эргэн ирнэ.

Суурин компьютер, таблетуудын зах зээл 2024 онд өсөх төлөвтэй ч үүний өмнө 2023 онд зах зээл нь 2,6 хувиар хумигдана.

Японы Сансар судлалын агентлаг ирэх жил дэлхийн анхны модон хиймэл дагуулыг сансарт хөөргөнө

Дэлхийн хүн амын 80 гаруй хувь нь дижитал технологи, сошиал платформын хэрэглэгч болно.

Мөн дэлхийн хүн амын 90 хувь нь халаасандаа супер компьютертой болно.

Хүн ам төвлөрсөн хотуудыг газар хөдлөлтөөс хамгаалах дуу авианы хамгаалалтын бүрхүүлийг хөгжүүлж хэрэглэж эхэлнэ гэж эрдэмтэд тооцоолж байна.

Нарны эрчим хүч ялгаруулагч хавтангуудын ватт бүрийн үнэ нэг ам.долларт хүрнэ.

Дэлхий дээр 8,546,667 ширхэг цахилгаан автомашин борлогдоно.

Дэлхийн интернэтийн сүлжээ 302 эксабайт болж нэмэгдэнэ.

Previous Post

“Эрдэнэс Монгол” ХХК 88 хүнийг ажилд авч, 2-12 саяар цалинжуулна

Next Post

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг илгээж эхэлжээ

Next Post
Засгийн газраас олгосон 300 мянга болон вакцины урамшуулал 50 мянга аваагүй иргэдийн анхааралд

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг илгээж эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.