• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрдэмтэд агаарын бохирдлын асуудлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-02-08
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Эрдэмтэд агаарын бохирдлын асуудлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар Эрчим хүчний яамны холбогдох албаныхны хамт өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн зүүн болон баруун бүсийн үйлдвэрт очиж ажилтай нь танилцсан. Улмаар уг үйл явдалтай уялдуулан БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээний шийдлийг олох Эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулсан юм.

Тус зөвлөл БОАЖЯ, ЭХЯ болон бусад газрууд хамтран энэ чиглэлд хэрхэн ажиллаж болох талаар судалж, танилцуулга хийх үүрэгтэй. Тэгвэл өчигдөр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо Эрдэмтдийн зөвлөлтэй товлосон хоёр дахь удаагийн уулзалтаа хийжээ.

           Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, ШУТИС-ийн зөвлөх, доктор, профессор Д.Баяр, Мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Л.Гэндэнсүрэн, Хүнд аж үйлдвэрийн инженерүүдийн холбооны тэргүүн Ц.Бээжин, ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн технологич Т.Болдбаатар, Техникийн ухааны доктор, зөвлөх инженер И.Эрдэнэбаатар нарын эрдэмтэд сайжруулсан шахмал түлшний чанар, технологийг сайжруулах асуудлын хүрээнд үндсэн гурван чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах саналаа танилцууллаа.

           Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлшний түүхийн эдийн технологи, үйлдвэрлэл, техник, тоноглол шийдлийг сайжруулах, хоёрдугаарт тээвэрлэлт, түгээлтийн үр дүнтэй хувилбарыг сонгох, гуравдугаарт олон улсын сайн туршлага, технологийг судалж, нутагшуулах ажлыг хийх шаардлагатайг эрдэмтэд онцолж байлаа. Эрдэмтдийн хувьд сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг тал бүрээс нь сайтар судалсны үндсэн дээр хөгжүүлж, цогцоор нь сайжруулах шаардлагатай байгааг дурдаж байсан юм.

ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч дэд профессор, доктор  И.Базаррагчаа БНХАУ, ОХУ, Герман, Франц, Польш, Англи, Солонгос, Испани, Турк зэрэг улс орнуудын шахмал түлшний түүхий эд, технологи, стандарт, үнэ, хэлбэр, хэмжээний талаар хийсэн харьцуулсан судалгааг хийжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ ‘Нийт есөн улс орны шахмал түлшний үйлдвэрийг судлахад хамгийн боломжит хийгээд чанартай үйлдвэрлэл нь ХБНГУ-ын үйлдвэр байна.

Таван толгой түлш компани жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 220 мянган гэр хороолын айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг түлшээр хангах үүрэг хүлээдэг. Харин Герман улсын сайжруулсан түлшний үйлдвэр жилд 1.5 сая тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлийн техник тоноглол, хадгалалт, түгээлт зэргийг  нэг дор цогц байдлаар шийдсэн гээд олон давуу талыг харж болно. Тиймээс ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн туршлагыг эх орондоо нутагшуулах судалгааны ажил үргэлжилж байна” гэсэн юм.

           Мөн харьцуулсан судалгааны талаар хэлсэн үгэндээ “Хятад улсын техник хэдий хямд үнэтэй ч насжилт бага, чанар тааруухан. Харин Герман технологи өндөр үнэтэй ч 50-60 жил яригдах чанар, насжилттай байгаа юм. Тиймээс ‘Харамч хүн хоёр дахин төлдөг’ гэдэг шиг хямд үнэтэй, чанар муутайг нь бус сайн судалж, чанар сайтайг нутагшуулах нь зөв гэж үзэж байна.

Үүнээс гадна манай улсад олдоц сайтай материал буюу байгаль орчинд ээлтэй, эко шахмал түлш үйлдвэрлэж болох өтөг бууц, аргал, хомоол, нүүрсний дээжийг Герман улс руу судалгаанд зориулж явуулсан. Судалгаанаас харахад, мод ихтэй бус нутагт амьдарч буй нэг өрх 5 тонн орчим модыг зөвхөн галалгаанд ашиглаж байна. Иймд түлшний модонд тавих хяналтыг сайжруулах, иргэдэд түлшний сонголтыг бий болгох зайлшгүй шаардлагатай’ хэмээн ярьж байлаа.

Хуралдааны төгсгөлд сайжруулсан шахмал түлштэй холбоотой иргэдээс ирж байгаа гомдол саналд Эрдэмтдийн зөвлөл дүн шинжилгээ хийж, хэд хэдэн чиглэлээр судалгааны ажлыг дахин хийж, хоёрдугаар сарын 10-ны өдөр танилцуулах үүрэг хүлээлээ.

Тодруулбал,

  1. Герман Улсын шахмал түлшний үйлдвэртэй хамтран ажиллах, технологийн гэрээ, хэлэлцээр, санал боловсруулалтыг  доктор Д.Баяр,
  2. Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, техник сайжруулалтын ТЭЗҮ-ийг тус үйлдвэрийн технологич Т.Болдбаатар, Л.Гэндэнсүрэн,
  3. Үйлдвэрлэсэн шахмал түлшний хадгалах стандарт, горимтой холбоотой асуудлыг Ц.Бээжин нар хариуцаж,
  4. Шахмал түлшний зуух, зуухны сайжруулалт, техникийн тодорхойлолт бий болгох гэсэн дээрх саналуудыг үндэслэн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар болжээ.
Previous Post

Нүүрсэн яндангаа цэвэрлүүлж, машиныхаа моторыг тэтгэн, агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй

Next Post

Бээжин 2022: ОУХМ Б.Ачбадрах 77-р байрт эрэмбэлэгдлээ

Next Post
Бээжин 2022: ОУХМ Б.Ачбадрах 77-р байрт эрэмбэлэгдлээ

Бээжин 2022: ОУХМ Б.Ачбадрах 77-р байрт эрэмбэлэгдлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28

Монголын хөгжөөн дэмжигчдийн шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2026-04-28
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

2026-04-28
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.