• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нүүрсэн яндангаа цэвэрлүүлж, машиныхаа моторыг тэтгэн, агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-02-08
Ангилал: Тод мэдээ, Ярилцлага
Нүүрсэн яндангаа цэвэрлүүлж, машиныхаа моторыг тэтгэн, агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй

Та хэр хариуцлагатай иргэн бэ?

Агаар, ус, хөрсний бохирдлын эсрэг иргэн та юу хийж чадах вэ?

Хогоо ангилдаг уу?

Усаа хэмнэдэг үү? Шүдээ сойздохдоо усаа хаадаг уу?

‘Ядаж’ автомашиныхаа утааг хянадаг уу? Яагаад ингэж хэлж байна гэж үү? Хамар онгорхой бол амьсгал СЭЛҮҮН. Яндан цэвэр тэгээд ОРИГ бол машины мотор урт наслана. Приус машины яндангуудыг зараад, хужаа яндангаар солиод хэдэн жил болсны эхний ээлжийнх нь Приуснууд мотор нь цохиод эхлэсэн байна шүү. Тэгээд л нийгэмдээ ч, өөрийнхөө эд хөрөнгөнд ч хариуцлагтай байх утгаараа яндангаа нэг анзаараач ээ гээд байгаа хэрэг.

Өвлийн хүйтэнд гадаа хоносон машин маань өглөө эртийн асаахад , нүүгэлтсэн утаа хаяж, санаа зовсондоо машинаа удаан халааж чадалгүй мөлхөөд л хөдлөдөг байлаа. Заримдаа хойноос салхитай үед машины яндангийн утаа салонд үнэртэж, хээр хөдөө угаартсан түүхийг эрхгүй сануулна. Хэзээ ч билээ хээр талд машинаа асаалттай байлгаж, салхинд туугдсан утаа эзнээ угаартуулсан тухай сонсож байсан сан. Үүнийг уншигч та ч бас санаж явахад илүүдэхгүй. ‘Шатахууны чанар муу байна, их идэж байна’ гэх иргэдийн гомдол надад ч бас мэдрэгдэж л байлаа. 2000 оноос хойш үйлдвэрлэсэн автомашинууд ‘Евро5’ стандартаар үйлдвэрлэгдсэн тул тэр стандартынхаа шатахууныг хэрэглэх заалттай. Хармсалтай нь манайд ‘Евро2’ стандартын шатахуун л байна. Мотор хүржигнээд, нормал өндөр, хааз дүлий, хянах самбар дээр ‘check engine’ гэрэл асаад байхаар нь компьютер оношилгоонд орлоо. Тэгсэн: ‘Нүүрсэн яндангаа цэвэрлүүл’ гэдэг байгаа.

Ингээд ‘НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ’ гэсэн фэйсбүүк хаягаас утас хараад цаг авлаа. Нэг машин цаг гаран болдог гэнэ. Яваад очлоо. Тосоолыг нь цэвэрхэн саванд юүлээд янданг тайлаад ирэх нь тэр. Солонгосоос авчирсан зориулалтын шингэн гэнэ. Түүнийгээ усаар арвитган, яндангийн цоргоор явуулан, яг нүүрсэн яндангийн хэсэгт хуримтлуулаад, 10 минут дэвтээж, төхөөрөмжинд угсран, өндөр даралтаар цохиулдаг юм байна. Дуу ихтэй гэж… Ингээд шингэнийг юүлэхэд бодистой хамт бохирдлууд гардаг аж. Жижиг саванд тасалж аваад хэсэгхэн хүлээхэд хар тортог тунарч эхлэнэ. Удах тусам бохирдол нь хуруу хуруугаар зузаарч тунана. Ингээл бусад нэмэлт мэдрэгч, хоолойнуудыг цэвэрлээд буцааж угсардаг юм байна.

Машины асаамагц өнөөх цэвэрлэсэн бодисны зөөлөн үнэр ханхийнэ. Гараад жийхэд хааз мэдрэг, дуу нам, мотор илүү хүчтэй болсон нь шууд мэдрэгдэнэ.

Утаа бус униар нь цагаан саарал , үл ялиг харагдах төдий. Чимээ намс, гүйдэл аяс. Сайхан хүлгээ халамжилна гэдэг жолооч хүний бас нэгэн таашаал. Гол нь моторын насыг уртасган, шатахуун хэмнэнэ.

Сайхан байна. Урт настай удаан жаргалтай байг, хүлэг минь.

Previous Post

МУ-ын аварга П.Бүрэнтөгсийн ах улсын аварга малчин болжээ

Next Post

Эрдэмтэд агаарын бохирдлын асуудлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай

Next Post
Эрдэмтэд агаарын бохирдлын асуудлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай

Эрдэмтэд агаарын бохирдлын асуудлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2026-11-03
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

2026-11-03
Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

2026-11-03
ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

2026-11-03
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2026-11-03
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

2026-11-03
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.