• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шинэ жилийн амралтыг 5-6 өдрөөр СУНГАХ САНАЛ гаргажээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-12-09
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Шинэ жилийн амралтыг 5-6 өдрөөр СУНГАХ САНАЛ гаргажээ

Улсын онцгой комиссоос COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдэээллээ хүргэлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан “Омикрон хувилбарын оргил үеийг хойшлуулахын тулд шинэ жилийн баярын амралтыг 5-6 өдрөөр сунгах саналыг олон улсын эрдэмтэд гаргасан” талаар онцоллоо. 

Тэрбээр “Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын аюулгүйн лабораториос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна.
Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна. Тухайлбал, Омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт эргэн шилжих, үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна гэх санал гаргасан.
Харин онцгой анхааруулж байгаа зүйл нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх, халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгах нь зүйтэй. Энэ аргууд нь Омикрон хувилбарын дэгдэлтийг удаашруулах, халдварын оргил үеийг хойшлуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм гэсэн судлаачдын нэгдсэн судалгаа гарчээ.

Иргэд үүргээ ухамсарлан өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна.

Гадаад хэргийн яам болон гадаад улсад суугаа Элчин сайдын яамд олон улсын судалгааны байгууллагуудын мэдээг нэгтгэж УОК-ын Шуурхай штабт өдөрт хоёр удаа өгдөг. Одоогийн байдлаар халдварын нөхцөл байдал хэвийн байна” гэсэн юм.

Previous Post

ЦЕГ: Зам дээр гэр бүлийн хамаарал бүхий эмэгтэйг зодсон иргэний хэргийг шалгаж байна

Next Post

Өмнөговь руу гэр бүлээрээ явсан иргэд осолдож, дөрвөн иргэн амиа алджээ

Next Post
Таван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарлаа

Өмнөговь руу гэр бүлээрээ явсан иргэд осолдож, дөрвөн иргэн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.