• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сайжруулсан түлшний хэрэглээ гурав дахин өсжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-29
Ангилал: Нийгэм
Нийслэлийн хэмжээнд 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй асуудлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сайжруулсан шахмал түлшний нөөцийн мэдээг хүргэв.

Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 26-ны байдлаар нийт 51.825 тн сайжруулсан түлшний нөөц байна.

Зүүн бүсийн дахин боловсруулах үйлдвэр аравдугаар сарын 3-наас ажиллаж эхэлсэн ба одоогийн байдлаар өдөрт 700-1000 тонн сайжруулсан түлшийг гурван шугамаар үйлдвэрлэж буй аж. Түлш борлуулалтын хувьд хүндрэл саатал арилж, нийслэлийн хэмжээнд 511 борлуулалтын цэг ажиллаж байна. Цаашид борлуулалтын цэгийг 600 болгон нэмэгдүүлэх юм.

Ийнхүү сайжруулсан түлшний үйлдвэрлэл, борлуулалт хэвийн байгаа бол тээвэрлэлтийн компаниудын зүгээс гэрээг шинэчлэх, тээврийн зардлыг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар 35 тээврийн компанитай түлш тээвэрлэх гэрээ байгуулсан. Тэдгээр компанийнхан 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн үнэ хөлс, тариф нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбогдуулан сэлбэг хэрэгсэл, тос тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдэж, замын түгжрэл урьдынхаас ихэссэн зэрэг тооцоолоогүй хүндрэлээс үүссэнтэй холбоотой “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооноос нийслэлийн удирдлагуудад ирүүлээд байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:

-Гэр хорооллын иргэдийн зүгээс багагүй гомдол санал хэлж байна. Түлш худалдан авах карт хаана олгож байгаа нь тодорхойгүй, түлш борлуулах цэг хэтэрхий хол байна, долоо хоногт олгож буй зургаан шуудай нүүрс хүрэлцэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирсэн. Энэ ямар учиртай вэ?

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө:

-Картыг хороодыг түшиглэж олгож байгаа. 189 мянган карт эзэндээ очсон. Гэр хорооллын айлууд картаа авч бараг дууссан байх ёстой. Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэлцэхгүй байгаа иргэд “Таван толгой түлш” ХХК-д хүсэлтээ гарган нэмүүлж болох юм. Түлш борлуулах цэгийн хувьд одоо хангалттай хэмжээнд хүрсэн. Эхэн үед борлуулалтын цэг цөөн байсан тал бий гэсэн юм.

Түүнчлэн иргэдийн зүгээс сайжруулсан түлшээ зөв түлэх дадал зуршилд суралцах хэрэгтэй байгааг Хотын даргын орлогч онцоллоо. Өнгөрсөн жилийн турш яндан хөөлөх аяныг өрнүүлсэн бөгөөд энэ жил ч үргэлжлүүлнэ гэдгийг тодотгов. Ганц бие өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьдрал хүнд хүмүүст янданг нь хөөлж өгөх зэргээр иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахаас аргагүйд хүрдгийг хэлж байлаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар:

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалт жилээс жилд өсөж байна. 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр 1040 тонн түлш борлуулж байсан бол 2020 оны мөн өдөр 1100 тонн, энэ онд 2600 тонныг борлуулсан байх жишээтэй. Хэрэглээ гурав дахин өссөн. Энэ нь хямдралтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түлшний барьцалдуулагчийг өмнө нь нөөцөлсөн байснаас Эрээний боомт хаагдсантай холбоотой хүндрэл үүсээгүй. Монголын хоёр компани барьцалдуулагч үйлдвэрлэж байгаа. Эдгээр компани нийт хэрэглээний 10 хувийг л хангана. Гэвч барьцалдуулагч тасрах аюул ард үлдсэн. Нисэх орчимд борлуулалтын цэг дутмаг байсныг өнгөрсөн долоо хоногт нэмсэн гэсэн хариултыг өглөө.

Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар

“Налайх дүүрэг дэх зүүн бүсийн үйлдвэрийг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулж, шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л боломжоор ажиллаж байна. Хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилтыг биелүүлэхэд онцгой үүрэгтэй үйлдвэрийн тулгамдсан асуудлыг бид Засгийн газарт тавьж байгаа. Засгийн газрын хуралдаанаар “Таван толгой түлш” компанийн тодорхой хувийг нийслэл эзэмших нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Тэгэхээр энэ оны сүүлчээр асуудал шийдэгдэх байх гэж хүлээж байна. “Таван толгой түлш” компанийн бүтээгдэхүүний үнийн зохицуулалт, бизнесийн зарчмаар явуулах талаар ярилцана” гэсэн саналыг хэллээ

ЭХ СУРВАЛЖ:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ДУУДЛАГА ЭРС БУУРЧЭЭ

Next Post

Эрээнд Covid-19-ийн тохиодлын тоо 18 боллоо

Next Post
Эрээнд Covid-19-ийн тохиодлын тоо 18 боллоо

Эрээнд Covid-19-ийн тохиодлын тоо 18 боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.