• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Андлалын хөшөөг шинээр барих ‘Боржин суварга’ ХХК бас л херо Баатрын найзууд

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-12
Ангилал: Тод мэдээ, Шар мэдээ
Андлалын хөшөөг шинээр барих ‘Боржин суварга’ ХХК бас л херо Баатрын найзууд

Андлалын хөшөөний тохижилтыг “Боржин суварга” хийнэ

Ерөнхий сайдын санаачлагаар баригдаж байсан “Андлалын өргөө” цогцолборыг оюуны өмчийн маргаанаас болж өнгөрсөн сард нураасан. Одоо суурин дээр нь дахин шинэ хөшөө сүндэрлүүлэхээр төсөл дахин хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Андлалын өргөө нь андлалын хөшөө болон дахин баригдаж эхэлсэн байна.

Уг хөшөөг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хандив цуглуулан барьж байгаа гэнэ. Шинээр босгож буй “Андлалын хөшөө”-г урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд урласан аж.

Харин бүтээн байгуулалтын ажлыг “Боржин суварга” компани гүйцэтгэж буй аж. Хамгийн сүүлийн мэдээллээр барилгын явц 65 хувьтай яваа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархсан юм.

“АНДЛАЛЫН ХӨШӨӨНИЙ ДЭРГЭД ЖУУЛЧНЫ БААЗ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН”

Шинэ хөшөөний талаар Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Д.Жамбаагаас тодруулахад “Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хандив хөрөнгө босгон “Андлалын өргөө” цогцолборын суурин дээр шинэ хөшөө барьж буй. Одоо хөшөө бариад дуусч байгаа. Манай сум андлалын нутаг. Тийм учраас түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, ирэх жилээс жуулчны бааз барих төлөвлөгөөтэй байгаа. “Андлалын өргөө” цогцолборыг наймдугаар сард нураасан өдрөөс залгаад л дараагийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Шинэ хөшөөг нь урлаж, сүүлд байрлуулсан. Орон нутгаас бүтээн байгуулалтад чулуу хайргаа нийлүүлж ажилласан” гэв. Харин уран барималч А.Очирболдоос урласан хөшөөнийх нь талаар асуухад мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Андлалын өргөө” цогцолборыг улсаас 1.9 тэрбум төгрөг гаргаж, Хэнтий аймгийн Батноров суманд барьсан ч өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр нураасан билээ.

Цогцолборын загварыг урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсан гаргасан байдаг.


Энэ өргөөнд монгол эрчүүд бие биедээ үнэнч нөхөрлөлийн андгай өргөж, хүндэтгэлтэй хандах, үл ойлголцлоо тайлах зан үйл хийхээр төлөвлөөд байсан юм. Бүтээн байгуулалтыг барьсан “Хос санаа” компани нь улсыг хохиролгүй болгож, төсвийн хоёр тэрбум төгрөгийг богино хугацаанд эргүүлэн төлсөн гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлсэн.

Б.БААТАРЫН НАЙРУУЛСАН ЦАХИМ НААДМЫН АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ

Шинэ хөшөөний бүтээн байгуулалтын ажлыг хийж буй “Боржин Суварга” компани 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Баянгол дүүргийн XX хороонд байх уг компани байгалийн боржин чулуугаар төрөл бүрийн уран баримал, хөшөө дурсгал, зам талбай, барилгын хавтан, хашаа, нүүр өнгөлгөө хийдэг. Сийлбэрч, барималч Ж.Түвшинжаргал гэж хүн үүсгэн байгуулсан аж.

Тэрбээр СУИС-ийг зураач, сийлбэрчин мэргэжлээр төгссөн, мэргэжлийн, туршлагатай уран бүтээлч. Чулуугаар бүтээл туурвиад 10-аад жил болж буй. Ж.Түвшинжаргалын бүтээл хүрээгүй аймаг, сум Монголд үгүй. Аглаг бүтээлийн хийд, Хөвсгөлийн хөшөө, дурсгалууд, Цонжин болдогийн Өүлэн эх цогцолбор гээд нэрлээд байвал дуусахгүй тухайгаа 2020 онд news.mn сайтад өгсөн яриандаа онцолж байв.

Тус компани нь 2020 онд “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатарын найруулсан цахим наадмын ажилд хамтран ажиллажээ.Тодруулбал, “XIII зуун” цогцолборын гадна талд байрлах чулуун баримал, арсланг урласан байна.

Мөн иргэдийн шүүмжлэл дагуулсан Сүхбаатарын талбайн хоёр талд тавьсан шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг хийсэн компани.

Тухайн үед энэ ажлыг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, шууд худалдан авах гэрээ байгуулсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.

Эх сурвалж: news.mn

Previous Post

Covid-19-ийн эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж байна

Next Post

САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ НЭГ УДААД 1.5-2 КГ-ЫГ ХИЙЖ ГАЛЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Next Post
600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна

САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ НЭГ УДААД 1.5-2 КГ-ЫГ ХИЙЖ ГАЛЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.