• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

У.Хүрэлсүх: Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон явуулж байх болно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-13
Ангилал: Улс төр
У.Хүрэлсүх: Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон явуулж байх болно

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт” өнөөдөр эхэллээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эдийн засагт тодорхой эерэг үр дүнгүүд ажиглагдаж байна. Энэ үед төрөөс гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, улстөржүүлэхгүй байх нь чухал байна. Цар тахал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хэвээр байгаа энэ үед төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал”  хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр цааш нь “Бидэнд иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, хэрэглээг нь дэмжих, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авилгал, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, хүртээмжийг нь сайжруулах, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудлууд шил шилээ даран хүлээж байна.

Тийм учраас улс орны эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх явдал чухал байна.

Энэ зорилтын хүрээнд стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхийн зэрэгцээ экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүдийг шинээр барьж байгуулан, ажлын байрыг олноор бий болгож, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай байна.

Дээрх зорилтуудыг бодит ажил хэрэг болгож, үр дүн авчрахад төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалж, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмуудыг төр, хувийн хэвшил хөрөнгө оруулагчид үйл ажиллагаандаа онцгой анхаарч ажиллах ёстой.

Хэчнээн том бүтээн байгуулалт, үр дүнтэй шинэчлэлүүд хийсэн ч макро эдийн засгийн тогтворгүй байдал байсаар байвал бидний хүрэх амжилтыг агшин зуур салхинд хийсгэх эрсдэлтэйг бид байнга санах хэрэгтэй.

Судалгаанаас харахад сүүлийн 10 гаруй жилд манай орны ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч нийт хүн амын гуравны нэг нь ядуу хэвээр байгаа.

Энэ утгаараа Монголчууд бид ядуурлыг бууруулахад онцгой анхаарч, ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болоё.

Тиймээс бид ядуурлын тухай өдөр бүр санаж, ялангуяа цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллах нь зүйтэй” гэлээ. Мөн төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн есдүгээр сард уламжлал болгон зохион байгуулах шийдвэрийг гаргаснаа сонордуулсан. Уулзалт үргэлжилж байгаа бөгөөд яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байна.

Previous Post

Зээлээ төлөөгүй төгсөгчидийг Монгол банкны зээлийн хар жагсаалтад оруулна

Next Post

Монголд анх удаа малын дуудлага худалдаа хийж НЭГ ХОНЬ, ГУРВАН ҮХЭР заржээ

Next Post
Монголд анх удаа малын дуудлага худалдаа хийж НЭГ ХОНЬ, ГУРВАН ҮХЭР заржээ

Монголд анх удаа малын дуудлага худалдаа хийж НЭГ ХОНЬ, ГУРВАН ҮХЭР заржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

2026-09-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

2026-09-23
Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

2026-09-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-09-23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-23
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

2026-09-23
Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.