Вьетнамд СОVID-19 xaлдвapын тархалтаас урьдчилан сэргийлэх дүрэм журмыг үл тоомсорлож, kopoнaвиpycний xaлдвар тараасан эрэгтэйд таван жилийн xoриx ял оноожээ.
Тодруулбал, шүүх 28 настай Ле Ван Триг aюултай xaлдвapт өвчнийг найман хүнд тараасан” гэм буруутай гэж үзжээ. Тэдгээр хүмүүсийн нэг нь нас барсан байна.
Вьетнамд хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний ачаар халдварыг ерөнхийдөө хяналтад аваад байсан боловч “Дельта” хувилбар тархсаны улмаас зургаадугаар сараас халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж эхэлсэн юм.
Улсын хэмжээнд халдварын 530 мянга гаруй тохиолдол илэрч, 13300 гаруй хүн нас барсны дийлэнх нь сүүлийн хэдхэн сарын хугацаанд бүртгэгдсэн бөгөөд ийнхүү илэрсэн шинэ тохиолдлуудын олонх нь Хо Ши Мин хотод бүртгэгджээ.
Долоодугаар сарын эхээр Л.Три Хо Ши Минээс мотоциклоор өөрийн төрсөн муж болох зүүн нутгийн Ка Мауд очжээ. Тийнхүү нутагтаа очсоныхоо дараа залуу эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсанд өөрийн очсон газруудынхаа талаарх мэдээллийг буруу бөглөснөөс гадна тусгаарлагдах журмыг дагаж мөрдөөгүй байна.
Иймд түүнд xoриx ялaac гадна 880 ам.долларын тopгyyль ногдуулсан байна.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл бичих