• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нарын албаны хүмүүс ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-13
Ангилал: Нийгэм
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нарын албаны хүмүүс ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нарын албаны хүмүүс өнөөдөр “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани  нь Засгийн газрын 2020 оны 117-р тогтоолоор байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн  416,1 км төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, ашиглах, тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

 Өнөөдрийн байдлаар тус компани бүтэц, зохион байгуулалтын хувьд таван хэлтэс, хоёр алба, 40 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн удирдлагын баг ажилтнуудынхаа сургалтын хэрэгцээ шаардлагыг үндэслэж, тэднийг мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломжоор байнга ханган ажилладаг. Тун удахгүй “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дуусах гэж байгаатай холбоотойгоор хүний нөөцийн бүрдүүлэлтэд ч бас анхааран ажиллаж байгаа талаараа компанийн төлөөлөл ТӨБЗГ-ын албаны хүмүүст мэдээлэл өглөө.

Энэ үеэр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-ын “Soosung Engineering” консерциумтай хамтран зохион байгуулсан “Монгол Улсын төмөр замын салбарын чадавхыг бэхжүүлэх” сургалтад хамрагдсан инженер, техникийн болон удирдах албан тушаалтнуудад батламж гардуулан өгч, төмөр замчин залууст ажлын өндөр амжилт хүслээ.

Previous Post

Өнөөдөр Солгой гартнуудын олон улсын өдөр тохиож байна

Next Post

Барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсвийн хөрөнгөөр хийж буй ажлууд удааширчээ

Next Post
Барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсвийн хөрөнгөөр хийж буй ажлууд удааширчээ

Барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсвийн хөрөнгөөр хийж буй ажлууд удааширчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

2026-06-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

2026-06-08
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

2026-06-08
Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

2026-06-08
ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

2026-06-08
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

2026-06-08
Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-06-08
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-06-08
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-08
Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.