• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсвийн хөрөнгөөр хийж буй ажлууд удааширчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-13
Ангилал: Улс төр
Барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсвийн хөрөнгөөр хийж буй ажлууд удааширчээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгээс өнөөдөр “Барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ” сэдэвт цахим уулзалт хийжээ. Хамтарсан ажлын хэсэг боловсрол, соёл, спортын салбарын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа, бүтээн байгуулалтуудын явц байдалтай танилцан ажиллаж байгаа бөгөөд ковидын нөлөөгөөр барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсөл, арга хэмжээ удааширч буй хүрээнд уулзалтаа зохион байгуулсан байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн П.Анужин, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцжээ. Мөн Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн худалдан авах ажиллагааны газар, гаалийн байгууллага зэрэг холбогдох бүх талуудын албан тушаалтнууд оролцож, барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, цаашид үнийн өсөлтийг хэрхэн бууруулах талаар танилцуулга, мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд өгчээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг үг хэлэхдээ хамтарсан ажлын хэсгийн ажлын тайланг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж Байнгын хорооны тогтоол гаргахаа мэдэгджээ.

Previous Post

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нарын албаны хүмүүс ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Next Post

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал буурчээ

Next Post
Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал буурчээ

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал буурчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-10-20
Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2026-10-20
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

2026-10-20
Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

2026-10-20
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-10-20
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт ялимгүй цас орно

2026-10-20
Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

2026-10-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.