• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өнөөдөр Солгой гартнуудын олон улсын өдөр тохиож байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-13
Ангилал: Дэлхий
Өнөөдөр Солгой гартнуудын олон улсын өдөр тохиож байна

Дэлхийн хүн амын арав гаруй хувь нь солгой гартай байдаг учраас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, баярлахаасаа илүүтэйгээр солгой гартнуудын өмнө тулгардаг асуудлыг шийдвэрлэдэг аж.

Эрт дээр үеэс солгой гартай хүмүүст их л сэжиглэнгүй хандаж иржээ. Европын орнуудад чөтгөрийг солгой гартай байсан гэлцдэгээс үүдэн ийм хүмүүстэй хүнлэг бусаар харьцдаг байж. Хүн яагаад солгой төрдөг болох нь одоо хэр тайлагдаагүй байгаа ба удамшилтай холбож үздэг ч хоёулаа баруун гартай эцэг эхээс солгой хүүхэд төрөх нь ч бий.

Хойд Ирландын эмч Питер Хепперын хэдэн зуун жирэмсэн эхийн урагт хийсэн судалгаагаар нийт ургийн 90 хувь нь баруун гарын эрхий хуруугаа хөхөж, 12 нас хүрэхдээ бараг бүгд баруун, харин солгой гарын эрхий хуруугаа хөхөж байсан ургийн ¾ нь солгой болсон байжээ. Түүний анзаарснаар хүүхэд хоёр нас хүртлээ хоёр гараа адилхан ашигладаг байж болох ч хоёр наснаас хойш ихэнх нь үндсэн гараа сонгодог байна. Хэрэв ээж нь баруун, аав нь солгой бол тэдний хүүхэд солгой байх магадлал 17 хувь, эсрэгээрээ бол 22 хувь, эцэг эх нь хоёулаа баруун бол солгой хүүхэд төрөх магадлал 10 хувь, харин солгой хосоос солгой хүүхэд төрөх магадлал 25 хувь гэж тодорхойлж байна.

Солгой цөөнхүүд баруун гартнуудаас илүү авьяаслаг, ухаалаг байдаг ажээ. Сод авьяастай таван хүн тутмын нэг солгой байдаг нь үүнийг баталжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх 400 агуу хүний гуравны нэг нь солгой байсан аж. Тухайлбал, Моцарт, Леонардо да Винчи, Микеланжело, Иван Павлов, Маяковский, Сергей Эйзенштейн, Пол Маккартни, Билл Гейтс нарыг дурдаж болно.

Мөн Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонапарт, Карл хаан, Уинстон Черчилль, Жанна Д”Арк мөн Америийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч  Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар солгой.

Дэлхийн нийт хүн амын 87 хувь нь баруун, 12 хувь нь солгой, үлдсэн 1 хувь нь хоёр гараа адил ашигладаг. Сүүлийн 500 мянган жилийн хугацаанд дэлхийн нийт хүн амын 10 хувь нь солгой байсан гэж үздэг нь түүхийн хугацаанд олдсон археологийн олдворуудтай холбоотой.

Сонирхуулахад, Эртний Ромчууд анх зүрхэнд илүү ойр тул солгой буюу зүүн гарын ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болжээ.

Previous Post

ФОТО: Сурагчдын үдийн цайг ‘ҮДИЙН ХООЛ’ болгожээ

Next Post

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нарын албаны хүмүүс ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.