• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЕСҮС ХРИСТИЙН ХОЖМЫН ҮЕИЙН ГЭГЭЭНТНҮҮДИЙН СҮМ НЬ ГИШҮҮДИЙНХЭЭ ХАНДИВ ТУСЛАМЖААР 860 САЯ ТӨГРӨГИЙГ ЦАР ТАХЛЫГ ДАВАН ТУУЛАХАД ЗАРЦУУЛААД БАЙНА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-07-29
Ангилал: Нийгэм
ЕСҮС ХРИСТИЙН ХОЖМЫН ҮЕИЙН ГЭГЭЭНТНҮҮДИЙН СҮМ НЬ ГИШҮҮДИЙНХЭЭ ХАНДИВ ТУСЛАМЖААР 860 САЯ ТӨГРӨГИЙГ ЦАР ТАХЛЫГ ДАВАН ТУУЛАХАД ЗАРЦУУЛААД БАЙНА

Улс орныхоо сайн иргэн байж, ядарсан зүдэрсэн цагт нэг нэгэндээ тустай байх зарчмыг гишүүддээ зааж сургадаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь цар тахлыг даван туулахад өөрсдийн хувь нэмрээ Монгол Улсад оруулсаар байгаа билээ.

Энэ 7 дугаар сард л гэхэд тус сүм Нийслэлийн 8 дүүргийн Эрүүл Мэндийн Төв болон төрөх 3 эмнэлэгт 230 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн аппарат, арбивир эм, зөөлөн эдлэл болох гудас, хөнжил, цагаан хэрэглэл, мөн халдвар хамгаалалын хэрэгслүүдийг хандив тусламжаар түгээж эхлээд байна. Цар тахлын ачаалал ихтэй, нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, эд зүйлсийг хүлээн авсандаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд талархалтай байна.

Нийтдээ ЕХХҮГСүм нь 860 орчим сая төгрөгийн хандив тусламжийг цар тахал зарлагдсан цаг хугацаанаас хойш өөрийн гишүүдийн хандив тусламжаар санхүүждэг Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаараа дамжуулан Монгол улсын шаардлагатай байгууллагуудад хүргээд байгаа юм.

Үүнд: -2021 оны 7 сард Ховд аймгийн шинээр баригдсан дотрын эмнэлэгт өвчтөний 90 ширхэг энгийн үйлдэлт ор, гудас, хөнжил даавууны иж бүрдлийн хамт;
-2021 оны 5-р сард ХӨСҮТ-д 40 литрийн 50 ширхэг, 10 литрийн 5 ширхэг иж бүрэн зөөврийн хүчилтөрөгчийн баллон, зөөврийн дефиберлятор буюу зүрхний цахилгаан аппарат 6 ширхэг мөн ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн гал тогоонд иж бүрэн тоног төхөөрөмж;

-2021 оны 5-р сард Батлан Хамгаалах Яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 3,200 хүчилтөрөгчийн баллон;

– 2021 оны 4-р сард ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт Япон улсын Рaramount үйлдвэрийн олон үйлдэлт универсаль автомат ор 10 ширхэг;
-2021 оны 4 дүгээр сард ЭМЯ-ны хүсэлтээр Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Мөрөн, Ховд, Өвөрхангай, Дорноговь зэрэг kopoнaвиpycын нөхцөл байдал хүндэрсэн долоон аймагт 2,016 ширхэг ПСР оношлуур, болон хамгаалах хувцас хэрэгсэл;

-2021 оны 4 дүгээр сард ЭМЯ-нд маш хүнд өвчтөнд хэрэглэдэг ремдизевер тариа 370 ширхэг, хүндэвтэр өвчтөнд хэрэглэдэг авиган эм 3,220 ширхэг;
-2020 оны 4 -8 саруудад ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ХСҮТ, УОК болон зарим аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд болон бусад шаардлагатай байгууллагуудад хамгаалалтын хувцас хэрэгслүүд;
-2020 оны 12-р сард Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн зорилтот бүлгийн 700 өрхөд хүнсний багц тусламжийг гишүүдийнхээ сайн дурынхны оролцоотойгоор түгээсэн байна.

Зөвхөн Монгол улс гэлтгүй Дэлхийн бүхий л оронд цар тахлын эсрэг тусламж дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлж байгаа ЕХХҮГСүмийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлхийн хүн төрөлхтөн бүгд нэг гэр бүл билээ.

Previous Post

Төв цэнгэлдэх хүрээлэнд автомашинтай кино театр нээлтээ хийлээ

Next Post

Гавьяат нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсчээ

Next Post
Гавьяат нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсчээ

Гавьяат нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.