• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зүү тариур шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар 4 аймагт 10 тун вакцин устгагджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-31
Ангилал: Нийгэм
Вакцин хийлгэсний дараа нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг

Орон нутгийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт 2045 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж түр журмын хэрэгжилтэд хяналт тавьсан. Шалгалтаар 4302 зөрчил илрүүлж 47.3 хувийг нь газар дээр нь арилгуулжээ. Орон нутгийн худалдаа үйлчилгээний байгууллагуудад ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халуун хэмжээгүй QR код байршуулж бүртгээгүй сэжигтэй тохиолдлыг түр саатуулан тусгаарлах өрөөгүй, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ хаалт байршуулаагүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийгээгүй гэх мэт нийтлэг зөрчил илэрч байна.

Нийслэлийн хэмжээнд  аж ахуй нэгж, байгууллага, иргэн шалгалтанд хамрагдаж 11 хуулийн этгээд 21 иргэнд 14.1 сая төгрөгийн торгууль ногдуулж 10 газарт хугацаатай албан шаардлага өгчээ. Мөн хадгалалтын горим алдсан, хаяг шошгын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулж устгалд оруулсан байна.

Вакцинжуулалт:

Хөдөө орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд нэг чигийн урсгалгүй, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодисоор хангагдаагүй, нүүрний хаалтны нөөцгүй зэрэг дутагдал илэрсэн байна. Түүнчлэн тарилгын явцад судас таарсан, тариур шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар дөрвөн аймагт 10 хүн/тун Вероцелл вакцин устгагдсан байна.

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 21 цэгт хяналт шалгалт хийж найман зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалтаар иргэдийн халууныг хэмжээгүй нэг удаагийн халад шаардлага хангаагүй, гар халдваргүйжүүлэх уусмал хүрэлцээгүй, хог хаягдлын сав байхгүй, цэгийн урсгал хөдөлгөөнийг буруу зохион байгуулсан, хүлээлгийн өрөө болон ажиглалтын өрөөг нэг дор зохион байгуулсан хүн хоорондын зай бариулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Previous Post

БЗД-т 300 ортой эмнэлэг барина

Next Post

Вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоносон 900 гаруй иргэн халдвар авчээ

Next Post
Вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоносон 900 гаруй иргэн халдвар авчээ

Вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоносон 900 гаруй иргэн халдвар авчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.