• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Токио 2020 олимпод оролцох баг тамирчдад Ерөнхий сайд амжилт хүсэж, төрийн далбаа гардуулав

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-05-27
Ангилал: Нийгэм, Спорт
Токио 2020 олимпод оролцох баг тамирчдад Ерөнхий сайд амжилт хүсэж, төрийн далбаа гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулав. “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжинэ. Өнөөдрийн шийдвэр бол сэтгэлийн дэм юм. Та бүхэн минь авьяас чадвар, хурд хүчээ дайчлан өндөр амжилт үзүүлж монгол түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн алтан соёмбот төрийн далбаагаа өндөрт өргөж, олимпын медальтан олноор төрүүлэхийн ерөөл дэвшүүлээд Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтоход төрийн далбаа гардууллаа.

Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох “Манай тамирчид Токиогийн олимпод амжилт гаргах бүрэн бололцоотой. 2008 оны олимпийн амжилтаа бататгах бүрэн итгэлтэй байгаа” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

Б.Батцэцэг сайд ирэх Даваа гаригт ОХУ-д айлчилна

Next Post

УГТЭ коронавирусийн эмчилгээнд ECMO аппарат ашиглах боломжтой боллоо

Next Post
УГТЭ коронавирусийн эмчилгээнд ECMO аппарат ашиглах боломжтой боллоо

УГТЭ коронавирусийн эмчилгээнд ECMO аппарат ашиглах боломжтой боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.