• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Голомт банк : Ажлын байрыг дэмжих 3% хувийн зээлийн хүсэлтийг авч байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-05-25
Ангилал: Нийгэм
Голомт банк : Ажлын байрыг дэмжих 3% хувийн зээлийн хүсэлтийг авч байна

Эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан.

Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”, Ипотекийн зээл болон Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг харилцагчдад хүртээмжтэй хүргэхэд Голомт банкны зүгээс дэмжин, хамтран ажиллаж байна. Тухайлбал, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүсэлтийг Голомт банк бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.

Уг зээл нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд хувь хүнд 50 сая төгрөг хүртэл, аж ахуйн нэгж байгууллагуудад 500 сая төгрөг хүртэл, 3 жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй, эхний 1 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх зэрэг нөхцөлтэйгээр олгогдох юм.

Ажлын байрыг дэмжих зээл нь Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг зогсолтод орохоос сэргийлэх, дэмжих зорилготой бөгөөд энэхүү зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 42 мянган ажлын байрыг хадгалаад байна.

Голомт банкны зүгээс зээл хүсэгчдээс ирүүлсэн шаардлагатай материал бүрэн тохиолдолд тухайн зээлийн хүсэлтийг тухай бүрт нь, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иймд харилцагч та олон банканд зэрэг хүсэлт өгөх, зээлийн нөхцөлд дахин өөрчлөлт оруулах, зориулалтын бусаар буюу хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр ашиглахаар хүсэлт гаргах, эргэлтийн хөрөнгийн боломжоосоо их хэмжээний зээл хүсэх зэрэг нь татгалзсан хариу авах шалтгаан болж буйг анхаарна уу.

Жижиг дунд бизнесийг дэмжигч Голомт банк.

Сайн сайхныг санхүүжүүлнэ.

Previous Post

Анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлдэгийг болиулна

Next Post

Тавдугаар сарыг дуустал ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ

Next Post
Тавдугаар сарыг дуустал ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ

Тавдугаар сарыг дуустал ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

2026-04-30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.