• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлдэгийг болиулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-25
Ангилал: Хууль
Анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлдэгийг болиулна

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг өнгөрөгч Баасан гарагт /2021.05.22/ чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан.

Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг, Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг санаачлагч Х.Булгантуяа, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар өнөөдөр /2021.05.25/ хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Хууль 30 зүйлтэй бөгөөд үүнээс илэрхий болон нийтлэг байдлаар харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалт 18 зүйл буюу 62 хувийг эзэлж байгаа бол харилцагчийн эрхийг илэрхий хамгаалахтай холбогдсон нарийвчилсан зохицуулалт 10 зүйл байна.

Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, банк, эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ба үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм.

Түүнчлэн,  байхаар зохицуулжээ. Мөнгөн хадгаламжийн тухайд, хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох  заалт оруулсан байна.

Өөрөөр хэлбэл, банк аливаа хадгаламжийн хүү, нөхцөлийг өөрөөр, ялгамжтай тогтоон нийтэд зарлах эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү тухайн нийтэд зарласан хүү, нөхцөлөөр харилцагчтай гэрээ байгуулах үүрэгтэй. Ингэснээр банкны салбарт бий болсон шударга бус, гаж өрсөлдөөнийг зогсоож, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх замаар банкны салбарын нийт 95 орчим хувийн хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалах зорилго агуулжээ.

Зээлийн үйл ажиллагааны тухайд, үзээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй байх ба гадаад валютаар зээл хүссэн зээлдэгчид ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгч, гадаад валютаар зээл авахыг тулгахыг банк, эрх бүхий этгээдэд хориглосон байна. Мөн зээлдүүлэгч нь анх зээл олгохдоо зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хоригложээ.

Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болох зохицуулалт мөн туссан бөгөөд зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд банк, эрх бүхий этгээдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулахаар хуульчилсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, оло нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Previous Post

Криштиану Роналду дахин нэг дээд амжилт тогтоов

Next Post

Голомт банк : Ажлын байрыг дэмжих 3% хувийн зээлийн хүсэлтийг авч байна

Next Post
Голомт банк : Ажлын байрыг дэмжих 3% хувийн зээлийн хүсэлтийг авч байна

Голомт банк : Ажлын байрыг дэмжих 3% хувийн зээлийн хүсэлтийг авч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

2026-11-04
“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

2026-11-04
Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

2026-11-04
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө цас орно

2026-11-04
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2026-11-03
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

2026-11-03
Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

2026-11-03
ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

2026-11-03
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2026-11-03
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

2026-11-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.