• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сумъяабазар: НМХГ болон Захирагчийн ажлын албанд аудит оруулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-06
Ангилал: Нийгэм
Д.Сумъяабазар: НМХГ болон Захирагчийн ажлын албанд аудит оруулна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга ‘Kopoнaвиpycт халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай’ А/221 дүгээр захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор худалдааны 13327, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 5733, ахуйн үйлчилгээний 3592, авто засвар үйлчилгээний 1061, бусад үйлчилгээний 2477  газарт буюу нийт 26190 газрыг хамруулан шалгаж, 8006 зөрчил илрүүлэн, 58.6 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

1267 метр  урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байна

Мөн нийслэлийн  зургаан дүүргийн нутаг дэвсгэрт дэд ажлын хэсгүүд байгуулагдан, барилгын хашаа, түр хашааны норм дүрэм, журам стандартад хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд 236 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг өгч ажиллажээ. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд гэрэлтүүлгийн удирдлагын 59 самбар, 164 гэрэлтүүлгийн шон, 230 гэрэлтүүлгийн толгой засвар, 4613 метр кабель цэгцлэх,  таван шонд таг хийж ажиллалаа. Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол доторх өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангаагүй хайс, бетон блокыг илрүүлэн засаж сайжруулах, зөрчлийг арилгах хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг шалгалт хийсэн байна. Үзлэг шалгалтаар төвийн зургаан дүүргийн 73 байршилд 1267 метр  урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байгаа талаарх шалгалтын дүнг танилцууллаа.

Д.Сумъяабазар: НМХГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд аудит оруулна

Нийслэлийн удирдах ажилтнууд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлаа эрчимжүүлж, өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, шуурхай ажиллахыг сануулсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандсан гомдол иргэдээс их ирж байгаа тул аудит оруулна гэдгийг хэллээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд голомт бүхий объект, байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Мөн Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг шуурхай эхлүүлж, эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, стандарт норм, дүрмийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, даалгавар өглөө.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

АНУ-д цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлснийг зарлалаа

Next Post

Сүүлийн 24 цагт kopoнaвиpycийн 831 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

Next Post
Томоохон худалдааны төвүүдэд ажиллаж буй иргэдийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс вакцинд хамруулна

Сүүлийн 24 цагт kopoнaвиpycийн 831 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.