• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгосон нь Н.Алтанхуягийн АН-ын гишүүнчлэлийг сэргээж ерөнхийлөгчид дэвшүүлэх даалгавартай юу ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-29
Ангилал: Тод мэдээ, Улс төр
О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгосон нь Н.Алтанхуягийн АН-ын гишүүнчлэлийг сэргээж ерөнхийлөгчид дэвшүүлэх даалгавартай юу ?

С.Эрдэнийн, Тувааны хоёр нам М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болж, энэ хоёр даргын дунд жирийн иргэд байтугай АН-ын гишүүдийн толгой эргэж байна. С.Эрдэнийн намын даргаар цахим сонгуулиар тодорсон М.Тулгатыг Зи.Энхболдын хүн гэлцдэг. АН-даа нэр хүндтэй, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намдаа тэрбум төгрөг хандивлачихаад тойроггүй хоцорлоо гэж шүүд зууж явсан нөхөр.

Мөн Ардчилсан намын хоёр даргын нэг О.Цогтгэрэлийг “Зайрмагны хаан” гэдэг. Монголын зайрмагны 50 шахам хувийг дангаараа хангадаг. ТЭСО корпораци нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт анх 2003 онд “Бамбар” нэртэй зайрмагийг үйлдвэрлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өнөөдөр амттан үйлдвэрлэлийн “Айсмарк” ХХК, будаа, гоймонгийн үйлдвэрлэлийн “Агь” ХХК, шингэн хүнс, сүү үйлдвэрлэлийн “Милко” ХХК гэсэн 3 салбар компани, 8 хүнсний үйлдвэртэй болж үйл ажиллагаа нь өргөжжээ. 2012 онд АН ялан, Увсын гаралтай Н.Алтанхуяг Ерөнхий сайд болохтой зэрэгцэн “Тэсо”-гийн Цогтгэрэлийн бизнес өргөжсөн гэдэг. Тухайлбал, 2012 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3520 айлын “Содон” стандарт цогцолборт хорооллыг барьсан. Энэ үеэс уул уурхай, гадаад худалдаа тээвэр зуучийн салбарт орж, бетон зуурмагийн үйлдвэр байгуулжээ.

Тэсо корпораци нь 6,5 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийн гэрээг Европын сэргээн босголт хөгжлийн банктай байгуулсан. Айсмарк ХХК, Агь ХХК-ийн өргөжилт, шинэ төслүүддээ хөрөнгө оруулалт авсан байна.

Мөн 2019 оны сүүлчээр ТЭСО Корпораци Азийн хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөгийн, урт хугацаатай, хүүгийн таатай нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын зээл авсан. Энэ нь Азийн хөгжлийн банк Монголд анх удаагаа төгрөгөөр зээл олгосон юм.

УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийн ард ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэдэг ч бие даагч Н.Алтанхуяг байх илүү магадлалтай. О.Цогтгэрэл намын дарга болоод Н.Алтанхуягийн гишүүнчлэлийг сэргээх, цаашилбал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нууц даалгавартай гэж хардаж байна.

Эх сурвалж: ulstur.com

Previous Post

Томоохон худалдааны төвүүдэд ажиллаж буй иргэдийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс вакцинд хамруулна

Next Post

Ховд аймагт цахилгаан дамжуулах таван тулгуур унаж 24 айлын гэр нуржээ

Next Post
Ховд аймагт цахилгаан дамжуулах таван тулгуур унаж 24 айлын гэр нуржээ

Ховд аймагт цахилгаан дамжуулах таван тулгуур унаж 24 айлын гэр нуржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.