• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Астразенека вакцин үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэдэг нь тогтоогдсон гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-12
Ангилал: Дэлхий, Эрүүл мэнд
Астразенека вакцин үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэдэг нь тогтоогдсон гэв

Британи-Шведийн AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн kopoнaвиpycийн эсрэг вакцин хүний биед цyсны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дараа Европын зарим орнууд тус вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түр зогсоожээ.

Тухайлбал Дани, Норвеги, Исланд улсууд шалгалтын үр дүн гарах хүртэл AstraZeneca вакциныг хэрэглэхийг түр зогсоосон байна.

Мөн Итали, Австри, Эстони, Латви, Люксембург, Литва улсууд хэсэгчилсэн хориг тавьж, хамгийн сүүлд Европын Холбооноос гишүүн 17 орондоо түгээсэн нэг сая тун AstraZeneca вакцины багцыг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахгүй байх шийдвэр гаргажээ.

AstraZeneca компани вакцины туршилтын үеэр өвчтөнд цусны бүлэгнэл үүсгэсэн тохиолдол гараагүйг баталсан байна.

Их Британийн засгийн газар өөрийн үйлдвэрийн вакцинд ийм сөрөг нөлөө байхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглахаа мэдэгджээ.

Харин Дани улсын эрүүл мэндийн сайд Магнус Хюнике “Одоогоор вакцинтай холбоотой үүссэн эрсдэл гэж дүгнэх боломжгүй байна. Ямартай ч бид түрүүлж арга хэмжээ авч, нарийвчлан шалгах хэрэгтэй” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Тус улсын иргэн 60 настай эмэгтэй вакцин хийлгэснийхээ дараа цусны бүлэгнэлийн yлмaac нac бapcaн юм.

Дани улсаас ийм мэдээ тарсны дараа Норвеги, Исланд улсууд мөн AstraZeneca вакциныг дархлаажуулалтад хэрэглэхээ түр зогсоожээ.

Сицили аралд 12 хоногийн өмнө вакцин тариулсан 43, 50 настай хоёр цагдаагийн албан хаагч мөн цусны бүлэгнэлийн улмаас нас барсан байна. Италийн эрх баригчид сүүлд нийлүүлэгдсэн нэг багц AstraZeneca вакциныг дархлаажуулалтад ашиглахыг хориглож, цагдаа нарын vxлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Даваа гарагт 49 настай сувилагч мөн AstraZeneca вакцин тариулсны дараа цусны бүлэгнэлээр нас барсан тул Австри улсын засгийн газар ижил арга хэмжээ авсан байна.

Өчигдөр Европын Анагаах Ухааны Агентлаг (EMA) нийт Европ даяар коронавирусийн эсрэг вакцин тариулсан 5 сая орчим хүний дотор цусны бүлэгнэл үүссэн 30 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлжээ.

Тиймээс AstraZeneca вакцины эрсдлийг харьцангуй бага гэж үзээд шалгалтын дүн гарах хүртэл дархлаажуулалтдаа үргэлжлүүлэн ашиглах зөвлөмжийг гишүүн орнууддаа өгсөн байна.

Эх сурвалж: The Guardian

Previous Post

Төрийн албаны шалгалтыг өнөөдрөөс зохион байгуулна

Next Post

ЭМЯ: Өнөөдөр 103 хүнээс халдвар илэрч, 11 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Next Post
ЭМЯ: Өнөөдөр 103 хүнээс халдвар илэрч, 11 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ: Өнөөдөр 103 хүнээс халдвар илэрч, 11 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.