• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэтхэгээс Монголд нийлүүлэх ‘Covishield’ вакцины нэг тун 3 сарын дархлаа тогтоодог

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-03
Ангилал: Дэлхий, Эрүүл мэнд
Энэтхэгээс Монголд нийлүүлэх ‘Covishield’ вакцины нэг тун 3 сарын дархлаа тогтоодог

Их Британийн Эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэн тус улсын “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “AZD-1222” буюу “Covishield” вакцины нэг тун хүний биед вирусийн эсрэг дор хаяж гурван сарын тогтвортой дархлаа үүсгээд зогсохгүй, халдварын тархалтыг гуравны хоёр хувиар бууруулж байгаа тухай судалгааг танилцууллаа. Судалгааны тайлантай бүрэн эхээр танилцах.

Шинжлэх ухааны “The Lancet” сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар гурван тусдаа туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийхэд “Covishield” вакцины нэг тун тариулснаас хойш хүний биед гурван долоо хоногоос 90 хоногийн хугацаанд тогтвортой буюу 76 хувийн үр дүнтэй дархлаа үүссэн бөгөөд энэ нь хүний амын дунд дахь халдварын тархалтыг 67 хувиар бууруулж байгаа нь тогтоогдсон байна.

Тиймээс Их Британийн Эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд тус улс дахь дархлаажуулалтын хөтөлбөрийн эхний үе шатыг илүү үр дүнтэй болгох зорилгоор хоёр дахь тунг тарах хугацааг хойшлуулж, ахмад настнууд болон эрсдэлт бүлгийн иргэдийг нэг тунгаар вакцинжуулах стратегийг дэмжиж байгаа аж.

Их Британийн эрдэмтдийн зөвлөх баг буюу Вакцин ба дархлаажуулалтын хамтарсан хороо өнгөрөгч арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэн болон Эрүүл мэндийн сайдад вакцины хоёр дахь тунгийн тарилгыг хойшлуулж, аль болох олон хүнийг эхний тунгийн тарилгад хамруулах стратегийг хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүлээд байсан юм.

Клиник туршилтын гуравдугаар үе шатанд хамрагдсан сайн дурын оролцогчдод “Covishield” вакцины хоёр тунг дөрвөн долоо хоногийн зайтай тарьж туршихад вирусийн эсрэг 62 хувийн үр дүнд хүрч байв. Тэгвэл хоёр дахь тунгийн тарилгыг эхний тунгаас гурван сарын зайтай тарьж туршихад вирусийн эсрэг үр дүн 82 хувьд хүрсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, вакцины бүтэн тунгийн үр нөлөө хоёр дахь тунг эхний тун тариулснаас хойш зургаан долоо хоногоос илүүгүй хугацаанд хийсэн тохиолдолд 55 орчим хувьтай байсан бол гурван сараас дээш хугацааны дараа хийгдсэн тохиолдолд 82.4 хувийн үр дүнг үзүүлсэн байна.

Харин халдварын тархалтын хэмжээг буруулах үр нөлөөний хувьд Их Британийн эрдэмтэд вакцины тунг тариулсан иргэдээс долоо хоног бүр хамрын салстын арчдасын шинжилгээ авах замаар сорьц цуглуулж, харьцуулах туршилт хийсэн байна. Энэхүү давхар судалгааны үр дүнд вакцины нэг тунг тариулсан иргэдийн дунд “PCR” шинжилгээгээр “COVID-19”-ийн халдвар нэмж бүртгэгдэх тохиолдолд 49-78 хувиар буурсан нь “Covishield” вакцин халдварын тархалтыг бууруулж, нас баралтаас урьдчилан сэргийлэх ач тустай болохыг харуулж байгаа аж.

Дашрамд дурдахад Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсад 150 мянган тун “Covishield” вакциныг үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдэгдсэн бөгөөд манай улс нэмж нэг сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулаад байгаа юм. Гэвч нийгэмд Энэтхэгийн вакцинд үл итгэх байдал ажиглагдаж буй. Тэгвэл “Covishield” вакцин Энэтхэг вакцин биш бөгөөд тус улсын “Serum” институц нь Их Британийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран боловсруулсан “AZD-1222” вакциныг Энэтхэгт үйлдвэрлэх эрхийг авсан компани юм. Харин Энэтхэгийн өөрсдийн дотооддоо үйлдвэрлэсэн вакцин нь тус улсын биотехнологийн “Bharat Biotech” компанийн хөгжүүлсэн “Covaxin” гэх вакцин билээ.

Эх сурвалж: The Lancet, The Guardian, Itoim

Previous Post

ОХУ-ын шүүх Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноолоо

Next Post

Өнөөдрөөс Өргөө амаржих газар хэвийн ажиллана

Next Post
Өнөөдрөөс Өргөө амаржих газар хэвийн ажиллана

Өнөөдрөөс Өргөө амаржих газар хэвийн ажиллана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.