• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мьянмарт төрийн эргэлт гарч, онц байдал зарлалаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-02
Ангилал: Дэлхий
Мьянмарт төрийн эргэлт гарч, онц байдал зарлалаа

Мьянмар улсад даваа гаригт шилжих шөнө армийнхан төрийн эргэлт хийж, нэг жилийн хугацаатай онц байдал зарлажээ. Тус улсын ерөнхийлөгч Вин Мьюн, эрх баригч ‘Ардчиллын төлөөх үндэсний лиг’ намын дарга, төрийн зөвлөх Аун Сан Су Жи болон бусад албан тушаалтнуудыг саатуулж, гэрийн хорионд оруулсан байна. Эрх баригч намын хэвлэлийн төлөөлөгч Мёо Ньюнтигийн ийн мэдээлжээ.

Мьянмарт өнгөрсөн арваннэгдүгээр сард парламентын сонгууль болсон. Урьдчилсан дүнгээр эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулж, засаг барих эрхтэй болсон юм. Гэвч цэргийнхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, сонгуулийг луйвардсан гэх хэргээр Дээд шүүхэд гомдол мэдүүлжээ. 2011 он хүртэл Мьянмарын төрийн эрх мэдэл цэргийн хунт нарын гарт байв. Харин 2015 онд цэргийн засаглал нуран унажээ.

Мьянмарт болсон энэ удаагийн сонгуульд Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жигийн тэргүүлсэн ‘Ардчиллын төлөөх үндэсний лиг’ нам парламентын олонхыг бүрдүүлсэн аж. Тодруулбал, эрх баригч нам 476 суудлаас 396-ыг нь, харин армийнхны дэмжигч ‘Эв санааны нэгдэл’, ‘Хөгжлийн нам’-ууд ердөө 33 суудал тус тус авчээ. Тэд санал хураалт будлиантай болсон гэж үзэн шүүхэд гомдол мэдүүлжээ. Улмаар төрийн эргэлт хийж, ардчилсан сонгуулиар сонгогдсон эрх баригчдыг баривчилснаар нийслэл Нейпьидо хотод хяналтаа тогтоосон байна.

Гэрчүүдийн мэдээлснээр тус улсын хамгийн олон хүн амтай Янгон хотын захиргааг цэргүүд хяналтдаа авчээ. Хотын төвд цэргүүдийг байрлуулсан ч нийслэл болон бусад газруудад ерөнхийдөө нөхцөл байдал тайван байгаа талаар төрийн өмчит ‘Myan­mar Radio and Television’ суваг мэдээлсэн байна. Цэргүүд интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ. Түүнчлэн онц байдлын хугацаанд Мьянмарын дэд ерөнхийлөгч Мьин Све ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр болсон ч тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаины гарт төрийн эрх мэдэл шилжих тухай мэдээлжээ.

‘Ардчиллын төлөөх үндэсний лиг’ намын дарга Аун Сан Су Жи фэйсбүүк хуудсаараа дамжуулан төрийн эргэлтийг эсэргүүцэхийг ард иргэддээ уриалсан байна. Тэрбээр мэдэгдэхдээ ‘Цэргийнхний энэхүү үйлдэл нь улс орныг дарангуйллын дэглэм рүү буцаах гэсэн ажиллагаа юм. Ард иргэд хариу арга хэмжээ авч, цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авахыг чин сэтгэлээсээ эсэргүүцэхийг уриалж байна’ гэжээ.

Previous Post

СУРВАЛЖИЛГА: Хонинд яваад сураггүй алга болсон хүүгийн мөрөөр

Next Post

Б.Идэр-Од хойд аавынхаа үнэн төрхийг цахим хуудсандаа нийтэлжээ

Next Post
Б.Идэр-Од хойд аавынхаа үнэн төрхийг цахим хуудсандаа нийтэлжээ

Б.Идэр-Од хойд аавынхаа үнэн төрхийг цахим хуудсандаа нийтэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.