• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

СУРВАЛЖИЛГА: Хонинд яваад сураггүй алга болсон хүүгийн мөрөөр

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-02-02
Ангилал: Тод мэдээ, Шар мэдээ
СУРВАЛЖИЛГА: Хонинд яваад сураггүй алга болсон хүүгийн мөрөөр

Арван нэгдүгээр сараас эхлэн тогтоосон нийтийг хамарсан хөл, хорионы улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож хүүхдүүд теле болон цахимаар хичээлээ үзэн, өдрийг өнгөрөөж байгаа бол зарим нь хөдөө явж хамаатан, садандаа тусалж буй. Иймд хүүхдүүд хөдөө, орон нутагт мал хариулж яваад хүйтэнд бээрч, гар, хөл нь хайрагдах, төөрч алга болох тохиолдол сүүлийн саруудад олноор гарах болоод байна.

Тухайлбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт хониндоо яваад төөрсөн 8 настай Н.Биндэрьяа охин осгосон байдалтай бүтэн 13 цагийн дараа модон дотроос эсэн мэнд олдсон юм. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Баяны энгэр хавчуу” гэх газарт өвөлжиж буй эмээдээ туслахаар Улаанбаатар хотоос очсон ЕБС-ийн сурагч 16 настай А хүү өнгөрөгч амралтын өдрийн бямба гараг /2021.01.30/- т хонинд яваад сураггүй алга болоод гурав хонож байна. Иймд бид эрлийн ажилд оролцож байгаа албаны хүмүүстэй холбогдож, хэрэг гарах үеэр юу болсон, одоо эрлийн явц ямар байгаа талаар тодруулсан юм.

-БЯМБА ГАРАГИЙН 10:00 ЦАГТ ХҮҮ ХОНИО ТУУГААД ГЭРЭЭСЭЭ ЯВГАН ГАРСАН Ч, ҮДИЙН

16:00 ЦАГТ ХОНЬ ХОТЛОХОД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ БАЙНААлга болсон А хүү нь 16 настай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны …дугаар сургуулийн 11-р ангийн сурагч бөгөөд ЕБС-ийн үйл ажиллагаа хөл хорио, улирлын амралтаас үүдэн зогссон тул Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байх эмээгийндээ ирээд сар гаруйн хугацааг өнгөрөөж байжээ.

Ингээд өнгөрөгч бямба гарагийн өглөө 10:00 цагт хонио туугаад явган, гэрээсээ гарсан хэдий ч орой 16:00 цагийн үед хонь хотлоход, хүү эргэж ирээгүй ажээ.

Иймд гэрийнхэн нь хүүг удалгүй эргэж ирэх байх хэмээн хүлээж байсан ч, харанхуй болсон тул түүнийг ойр хавиар хайж эхэлцгээсэн байна. Ингээд байдал бишдсэнийг мэдэж, нэгдүгээр сарын 30-31-нд шилжих шөнийн 01:03 цагт аймгийн онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, хүүгийн ар гэрийнхэн гээд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг хүүгийн алга болсон “Хавчуу” гэх газраас 6 километрийн радиуст эрлийн ажлыг зохион байгуулсан боловч өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна.

ХҮҮГИЙН АЛГА БОЛСОН ОРОЙ ЦАСАН ШУУРГА ШУУРСАН ТУЛ ГОЛ БАРИМТ БОЛОХ“ ТҮҮНИЙ МӨР” АРИЛЖЭЭ

Бид өчигдөр /2021.02.01/ 17:00 цагийн үед эрлийн ажиллагааг удирдан зохион байгуулж буй Баянгол сум дахь гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн ахмад н.Баттүвшинтэй утсаар холбогдож эрлийн явцын талаар тодруулахад, тэрээр “Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор эрлийн ажилд нэмэр болох ямар нэгэн мөр, сэжүүр олдоогүй байна.

Хүү алга болсон өдрийн өглөө нь тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун байсан ч орой нь гэнэт тэнгэр муудаж, цасан шуурга шуурсан нь эрлийн ажиллагааны чухал сэжүүр, баримт болох “хүүгийн мөр”-ийг арилгачихсан нь эрлийн ажиллагааг хүндрүүлж байна. Бид ойр хавийн бүх айлд мэдээлэл өгсөн” хэмээн ярьсан юм.

Бид түүнтэй холбогдох үеэр тэрээр ууланд, гар утасны сүлжээ муу барьдаг газар явж байсан тул бидний яриа ийнхүү өндөрлөсөн. Ямартай ч 16 настай А хүүг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийнхан уул, жалгыг самнан эрэн хайсаар байна. Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд гэрээсээ гараад бүтэн гурван хоног сураггүй алга болсон хүүгийн амь нас цаг, минутаар хэмжигдэж буй ч эсэн мэнд олдоосой гэсэн ар гэрийнх нь итгэл найдвар бөхөөгүй л байгаа.
Цаг уурын байгууллагын мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүд /2021.01.30-31/-д ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна, салхины хурд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус болж хүйтэрнэ гэдгийг сэрэмжлүүлж байжээ. Тухайн өдрийн өглөө цаг агаар тогтуун байсан ч орой нь гэнэт муудаж, цасан шуурга шуурсны улмаас 16 настай А хүү гэрээсээ төөрч, сураггүй болсон байж болзошгүй байгаа юм.

Эх сурвалж: isee.mn

Previous Post

Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ Шадар сайд С.Амарсайханд тодорхой үүрэг чиглэл өглөө

Next Post

Мьянмарт төрийн эргэлт гарч, онц байдал зарлалаа

Next Post
Мьянмарт төрийн эргэлт гарч, онц байдал зарлалаа

Мьянмарт төрийн эргэлт гарч, онц байдал зарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28

Монголын хөгжөөн дэмжигчдийн шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2026-04-28
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

2026-04-28
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-28
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.