НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдав. Энэ удаагийн тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдаа хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26.248.898 баримт хамрагдав. Үүнээс:
30 мянган төгрөгийн азтан – 23.431
100 мянган төгрөгийн азтан – 2362
Нэг сая төгрөгийн азтан – 264
Гурван сая төгрөгийн азтан – 28
Таван сая төгрөгийн азтан – хоёр
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байсан ч азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 23058994 байжээ.
Ташрамд мэдээлэхэд, НӨАТ-ын сугалааны явцад хийж буй хяналт шалгалтын дүн энэ 7 хоногт дуусаж буй тухай ШӨХТГ мэдээлж байна. Хяналт шалгалтын дүнг Монгол Улсын Шадар сайдад нэгтгэн хүргүүлэх аж.











Сэтгэгдэл бичих