• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн баривчилгаа Орос орныг сэрээв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-25
Ангилал: Дэлхий
Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн баривчилгаа Орос орныг сэрээв

Чөмөг царцам хүйтэн Алс Дорнодын цэвдэг гудамжнаас эхлээд Японы арлын хойхно орших Сахалины арал, Москва, Санкт-Петербургийн өргөн талбай хүртэл оросууд торны цаана хоригдож буй сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг суллахыг шаардан, эрх баригчдын эсрэг олон арван мянгаараа жагслаа. Хэдий дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин нүүрлэн, олон хүн бөөгнөрч, жагсаал цуглаан хийхийг хориглоод байгаа ч Оросын ард түмэн өнөөдрийн өвчнөөс бус ирээдүйн эрх чөлөөгөө алдахаас сэргийлэн үзэл бодлоо илэрхийлсэн нь энэ байв.

Навальный нь өнгөрөгч наймдугаар сард Сибирт ажлаар явж байхдаа хордож, улмаар Германд очин эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт нутагтаа эргэн ирсэн билээ. Гэвч түүнийг эдэлж байсан тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давсан хэмээх үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь цагдаа нар баривчилсан юм.

Тус улсын эрх баригчдын гаргасан тоо баримтаар Орос даяар өглөөнөөс үдэш хүртэл ердөө 4000 хүн жагсаалд оролцсон гэж мэдээлж байгаа ч бодит байдал энэ тоо хэд дахин олон байв. Зөвхөн Москва хотод болсон жагсаалд л 40 мянга гаруй хүн оролцосн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хамрах хүрээний хувьд ч албаны мэдээллээс илүү байсан ба жижиг том нийлсэн 100 гаруй хотод иргэд үзэл бодлоо илэрхийлэн жагссан байна.

Тэд бодит үр дүнд хүрэхийн тул илүү өргөн хэмжээний жагсаал зохион байгуулах хэрэгтэй гэж үзжээ.  Энэ үеэр цагдаа, тусгай хүчнийхэн иргэдийн эсрэг хүч хэрэглэсний улмаас олон зуун хүн гэмтэж бэртсэн бөгөөд  3000 орчим хүн баривчлагдсан юм. Баривчлагдсан хүмүүсийн дунд Навальныйн эхнэр ч байв. Хуяг дуулгаар бүрэн тоноглосон цагдаа, тусгай хүчнийхэн жагсаалд оролцож буй энгийн иргэдийг хөгшин залуугүй, бороохойгоор нүүр нүдгүй нүдэж буй нь бичлэгт буужээ. Мөн жагсаал цуглааны үеэр гар утасны сүлжээ болон интернет сүлжээ тасалдсаныг Засгийн газраас зохион байгуулалттай хийсэн ажил гэж жагсагчид үзэж байна.

Жагсагчид “Путин зайл!”, “Навальныйг сулла!”, “Орос улс шорон болж хувирлаа” гэх зэрэг уриа лоозон барин жагсав. Эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын нэг 53 настай Сергей Радченко “Айж амьдрахаас залхаж байна. Би Навальныйн төлөө энд ирээгүй. Би хүүгийнхээ төлөө энд ирсэн. Энэ улс оронд миний хүүд тайван амьдрах ирээдүй алга” хэмээн хэлсэн бол өөр нэгэн жагсагч “Бүх зүйл хууль бус байна. Өдрөөс өдөрт энэ байдал улам дордсоор байна. Хэрэв бид хүлцэнгүй, чимээгүй байсаар байх юм бол энэ зүйл үргэлжилсээр байх болно. Тиймээс өнөөдөр би энд ирсэн” хэмээн ярьжээ.

Навальный өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Путины авлигын мөнгөөр босгосон нууц харшийн талаар мэдээлэл бэлтгэн “Youtube” сувагт цацсан нь маш хурдтай олон сая хүнд хүрсэн. Энэ нь Бямба гаригийн жагсаалд ч нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ удаагийн жагсаал цуглаан Ерөнхийлөгч Владимир Путины эрх мэдэлд шууд аюул учруулахуйц биш байсан ч Путины олон жилийн удирдлага дор оршин тогтнож ирсэн Орос орон хэрхэн авлигал, хээл хахууль идэгдсэнийг, энгийн иргэдийг тэвчээр хэрхэн алдагдаж буйг тод томруун харуулсан үйл явдал болов. Эсэргүүцэл ингээд дуусахгүй бололтой. Навальный болон түүний холбоотнууд ирэх амралтын өдөр илүү олон хүнийг хамарсан хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн байна.

Оросын эрх баригчид жагсагчдыг хүчээр тараасанд АНУ-ын зүгээс зэмлэж буйгаа илэрхийлсэн. Тус улсын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс “Бямба гаригт ОХУ-ын хотуудад болсон жагсаалын үеэр Оросын эрх баригчид жагсагчид болон сэтгүүлчдэд хэтэрхий хатуу, харгис хандсанд АНУ эрс буруушааж байна. Энэ нь иргэний нийгэм, хүний үндсэн эрх чөлөөг цаашид хязгаарлахвий гэсэн түгшүүрийг төрүүлж байна. Үндсэн эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлсэн олон зуун хүнийг нэн даруй суллахыг Оросын эрх баригчдад уриалж байна. Мөн Алексей Навальныйг хордуулсан хэргийг олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран шалгаж, түүнийг химийн зэвсэгээр хордуулсан эсэхийг баттай тодруулж өгөхийг ОХУ-аас шаардаж байна ” хэмээн мэдэгдсэн юм. Харин Оросын Гадаад хэргийн яам үүний хариуд “Радикал элементүүдийг өдөөж, зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан явдлын ард АНУ-ын албан тушаалтнууд байгаа. Энэ бол улсын дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцсон явдал” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, NEW YORK TIMES

Previous Post

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ

Next Post

Хүн ам олноор цугладаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад 800 гаруй алба хаагч шалгалт хийж байна

Next Post
Хүн ам олноор цугладаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад 800 гаруй алба хаагч шалгалт хийж байна

Хүн ам олноор цугладаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад 800 гаруй алба хаагч шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

2026-09-24
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.