Токио хотын залуу мэргэжлийн ‘залхуу’ болсноосоо хойш хоёр жил хагасын дотор 30 сая иений ашиг олжээ. Шези Моримото гэх 37 настай япон эр 2018 оноос хойш өөрийгөө түрээсэлж иржээ. Моримото 10 мянган иенээр өөрийгөө түрээслэн уйдсан хүнтэй хамт дэлгүүр хоршоогоор явж, хамт хооллож, асуултад нь хариулж иржээ.
‘Мэргэжлийн ажилгүй хүний хувьд өөрийгөө түрээсэлж байна. Танд ганцаараа дэлгүүрээр ороход хүнд байна уу? Таньтай хамт тоглох хүн байхгүй байна уу. Би энгийн зүйлээс өөр юм хийж чадахгүй’ хэмээн Моримото твиттертээ бичсэн байв.
Одоогоор Моримотогийн үйлчилгээг 3000 гаруй хүн аваад байна. Түүнийг ганц бие, хийх юмаа олж ядсан хүмүүс хөлсөлдөг гэнэ. Моримото үйлчлүүлэгч нартайгаа цуг хооллож, дэлгүүр хоршоогоор орж инстаграмын зураг авахуулж, гэрлэлтээ цуцлуулах хүнийг дагалдаж, хүнд ажилтай хүмүүсийн гомдлыг сонсдог байна. Нэгэн удаа гэмт үйлдлээ хэн нэгэнтэй хуваалцах гэсэн алуурчин түүнийг хөлсөлжээ.
Моримото өөрөө дээд боловсролтой, физикийн ухааны зэрэгтэй бөгөөд гэр бүлтэй хүн. 2018 хүртэл хэвлэлийн газар ажиллаж байгаад ‘Мэргэжлийн ажилгүй хүн’ хэмээх номыг бичсэн юм.












Сэтгэгдэл бичих