• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Трамп бууж өгөөгүйч ажилтнууд нь бууж өгч Цагаан ордонтой салах ёс гүйцэтгэж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-15
Ангилал: Дэлхий
Трамп бууж өгөөгүйч ажилтнууд нь бууж өгч Цагаан ордонтой салах ёс гүйцэтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь удаагаа импичментэд орсноос нэг өдрийн дараа, Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө буюу нэгдүгээр сарын 14-нд Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлөн хувийн эд зүйлсээ хайрцаглаж эхэлжээ.

Трампыг дэмжигчдийн болзошгүй зэвсэгт бослогоос сэргийлж, үндэсний гвардын 20 мянга орчим цэрэг Вашингтонд байрлаж буй энэ үед Трампын ажилтнууд өөрсдийн гэсэн эд зүйлсээ нүүлгэж эхэлсний дотор нэгэн ажилтан Абрахам Линколны цээж баримлыг зөөж байгаа нь камерт бичигджээ. Гэвч албаныхан тус цээж баримал Цагаан ордны цуглуулгын нэг хэсэг мөн эсэх, хашаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Харин бусад ажилчдын ширээнээсээ зөөж буй зүйлс дунд чихмэл шувуу гэх мэт хачирхалтай зүйлс харагджээ.

Ерөнхийлөгчийн туслах Петер Наварро “Сонгуульд Трамп ялсан” хэмээн бууж өгөлгүй зүтгэж байсан ч мөн л ширээгээ цэвэрлэж, өөрийн дуртай жаазтай зургийг авч гарч байгаа харагдана. Тэрбээр “Ардчилсан нам сонгуульд албан ёсоор ялсан хууль ёсны Ерөнхийлөгчийг хүчээр буулгаснаараа энэ улсыг самарч байна” хэмээн “Fox” телевизэд ярьсан юм.

Трамп хэдийгээр өөрөө Жо Байдены ялалтыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч энэ долоо хоногт дэмжигчдэдээ хүчирхийллээс зайлсхийхийг уриалсаар байгаа билээ. Учир нь холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яамнаас тангараг өргөх ёслолын өдөр 50 мужийн нийслэлд зэвсэгт бослого гарч болзошгүй хэмээн анхааруулж байгаа юм.

Түүнээс гадна тангараг өргөх ёслол дээр Дональд Трамп бэлгэдлийн чанартайгаар Цагаан ордны түлхүүрийг шинэ Ерөнхийлөгч Жо Байденд гардуулж өгөх ёстой боловч Цагаан ордныг аль хэдийн орхиж эхэлснээс нь харахад дээрх уламжлал энэ жил тасалдах бололтой. Гэхдээ энэ бол тасалдаж буй ганц уламжлал биш юм.

Сонгуулийн дараагаас эхлээд эрх мэдлээ тайван замаар хүлээлгэн өгөх, тэргүүн хатагтай нар уулзаж, цай чанаж уух гэх мэт олон уламжлал аль хэдийн тасалдсан билээ. Түүнчлэн Пентагоны зүгээс энэ жил Трамптай салах ёс гүйцэтгэх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүйгээ мэдэгджээ.

Эх сурвалж: YAHOO

Previous Post

Монгол хүү 74 сая Америк хүүхдүүдийн төлөөлөл болж ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд илтгэл тавина

Next Post

Урвагчид буюу нуруунд чинь хyтга зоож ч мэдэх хүмүүс ихэвчлэн ямар зурхайн ордуудад төрсөн байдаг вэ?

Next Post
Урвагчид буюу нуруунд чинь хyтга зоож ч мэдэх хүмүүс ихэвчлэн ямар зурхайн ордуудад төрсөн байдаг вэ?

Урвагчид буюу нуруунд чинь хyтга зоож ч мэдэх хүмүүс ихэвчлэн ямар зурхайн ордуудад төрсөн байдаг вэ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

2026-10-17
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана

2026-10-17
Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.