• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ҮЭ: Монголын төр хүний амь насыг тоохгүй байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-11-13
Ангилал: Нийгэм
ҮЭ: Монголын төр хүний амь насыг тоохгүй байна

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн замд нүүрс тээвэрлэж яваад түлэгдсэн жолоочийн эрүүл мэндэд анхаарч, нүүрс тээвэрлэлтэд анхаарахыг Засгийн газраас шаардлаа. Энэ сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жаргалант багт Ухаа худаг-Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн 145 дахь км замд жолооч “Д” нь нүүрсийн тээвэрлэлт хийж байхдаа автомашины кабинд гал гаран, биеийнх нь 97 хувь түлэгджээ. Одоогоор гүн шокын байдалтай, ухаангүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

“Энэ осол юунаас болж гарсныг Онцгой байдлаас галын шинжээчийн дүгнэлт гаргах ёстой биз. Гэтэл Өмнөговь аймгийн ОБЕГ ослын газарт очоогүй хоёр хоногийн дараа биднээс тийм осол гарсан юм уу гэж асуусан. Монголын төр ямархуу байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага яагаад ард түмэнд мэдээлэл өгөхгүй байна. Эрдэнэт хүний амь нас эрстэхэд хүрч одоогоор ухаангүй шоконд орчихсон хэвтэж байна” гэж Монголын эрчим  хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дараг Х.Буянжаргал ярилаа.

Жолооч Д.Дашдорж нь Хятадын хөрөнгө оруулалттай “Омог цагаан шонхор” компанид ажилладаг байсан бөгөөд эмчилгээний зардалд ямар нэгэн туслалцаа үзүүлэхгүй гэж мэдэгджээ. Тус компани 370 автомашинаар нүүрс тээвэрлэлт эрхэлдэг байна. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нүүрс тээвэрлэлт эрхэлдэг “Омог цагаан шонхор” компанид хариуцлага тооцох, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн авто замын нүүрс тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулахыг Засгийн газраас шаардаж буй аж.

Дашрамд дурдахад Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээвэрт 12 мянган жолооч, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй аж. Үүнээс энэ жил л гэхэд 1500 орчим осол гарч, 10 гаруй хүн амь насаа алдсан байна.

Previous Post

МСНЭ-ийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатарыг сонгожээ

Next Post

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх талаар сургалт явууллаа

Next Post
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх талаар сургалт явууллаа

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх талаар сургалт явууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

2026-03-01
Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

2026-03-01
Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

2026-03-01
Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

2026-03-01
Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

2026-03-01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-03-01
3 дугаар сарын 02нд  ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

3 дугаар сарын 02нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

2026-03-01
Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

2026-02-28
Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

2026-02-28
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2026-02-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.