• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Иргэн Д-гийн хавьтагч НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ ажилладаг байжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-17
Ангилал: Эрүүл мэнд
Иргэн Д-гийн хавьтагч НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ ажилладаг байжээ

Монгол Улсад өнөөдрийн (2020.11.17, 11:00 цаг) байдлаар коронавирусний халдварын 434 тохиолдол бүртгэгдсэнээс 328 нь эдгэрээд байна. Гэрийн ажиглалтад 12, сувиллын ажиглалтад 16 иргэн байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Энэ сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолооч Д-ын ойрын хавьтал болох есөн хүнээс (Жолооч Д + 9)  халдвар илрээд байгаа.

Тэдний дотор жолооч Д-ын дүү болох МУБИС-ийн оюутан багтсан бөгөөд тэрбээр өөрийн явсан маршрутаа худал хэлснээс үүдэн өндөр эрсдэл үүсээд байна.

Учир нь дээрх оюутантай уулзсан иргэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гал тогооны ажилтантай хавьтал үүсгэсэн бөгөөд түүнийг тогтоон тусгаарлаад байна. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийг ариутгах ажиллагаа явуулсан байна.

Одоогоор дээрх хавьтагч нарын шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ба тусгаарлан, хянаж байна.

УНТЭ: Гал тогооны ажилтныг тусгаарласан

УНТЭ-ийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад ‘Одоогийн байдлаар манай эмнэлэгт хөл хорио тогтоогоогүй. Гал тогоо хэвийн ажиллаж байна. Эмнэлгийн амбулатори үзлэгээр өвчтнүүдээ үзэж байгаа. Хатуу дэглэмийн хөл хориотой байгаа учраас хаалганыхаа тоог цөөлсөн. Гэхдээ хавьтал болсон байж магадгүй гал тогооны ажилтныг тусгаарласан гэдэг нь үнэн. Түүний ойрын хавьтлыг нь тогтоогоод тусгаарласан гэсэн. Гэхдээ энэ талаар манай халдвар судлалын эмчээс тодруулаарай’ гэв. Бид энэ талаар УНТЭ-ийн халдвар судлалын эмчээс тодруулахад Мэдээлэл өгөх боломжгүй гэлээ’ хэмээн мэдээлжээ.

Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, халдвар тээгч болон хавьтагчийн хувийн мэдээллийг нууцлах нь зүй ёсны хэрэг. Харин тэдгээрийн зорчсон болон хавьтал байж болох хүмүүсийн маршрут, эрсдэл үүсгэж магадгүй бүсийг олон нийтэд зарлах нь өөрөө халдвараас сэргийлэх, түүний цар хүрээг хумихад дөхөм болно гэж үзэж байна.

Монгол Улсад анх Францын иргэн (Анх-Отгон) халдвартай гэж бүртгэгдэхэд түүний зорчсон болон явсан маршрутыг маш тодорхой олон нийтэд танилцуулсан нь нөхцөл байдалд сайнаар нөлөөлж байсныг энд жишээ болгоё.

Previous Post

М.Цолмон: Хаалга, цонхны бариулыг ариутгагчтай даавуугаар ороох нь буруу

Next Post

Иргэд COVID-19-ийн шинжилгээнийхээ хариуг www.119.mn сайтаас авна

Next Post
Иргэд COVID-19-ийн шинжилгээнийхээ хариуг www.119.mn сайтаас авна

Иргэд COVID-19-ийн шинжилгээнийхээ хариуг www.119.mn сайтаас авна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.