• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Даланзадгадад монгол гэрийн CHIP дулаалга, халаалтын шийдлийг нэвтрүүллээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-10-23
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Даланзадгадад монгол гэрийн CHIP дулаалга, халаалтын шийдлийг нэвтрүүллээ

НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлж буй CHIP багц (монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн)-аас 10 ширхэг дулаалгын багцыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгийн газарт Пипл ин Нийд ТББ гардуулан өглөө.

CHIP багцыг олон улсын болон дотоодын тэргүүлэх эрдэмтэд, шинжээчид гэрт түлдэг нүүрсний хэрэглээг арилгахын тулд үр дүнтэй шийдлийг боловсруулжээ.

Үүнд:

  • Монгол гэрт амьдардаг хүмүүсийн нүүрсний хэрэглээг арилгах,
  • Яндангүй шийдлийг олон улсын болон дотоодын тэргүүлэх эрдэмтэд, шинжээчид боловсруулж,
  • Иргэдийн гэрт нүүрсний хэрэглээг арилгах, яндан буулгах хямд, үр дүнтэй шийдлийг боловсруулсан болно.

CHIP багц нь гэр хорооллын оршин суугчдыг өвлийн улиралд цэвэрхэн халаалт, тогтвортой дулаанаар хангахад оршино.

CHIP багц нь зөвхөн гэрийг дулаан байлгахаас гадна гэр доторх дотоод агаарын бохирдол, ялангуяа бага насны хүүхэдтэй айлуудын агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм. Байгаль орчны хор хөнөөлд хамгийн эмзэг бүлэг нь хүүхдүүд байдаг. Жил бүр дэлхий даяар 5-аас доош насны 1,5 сая хүүхэд нас барж байгаад дараах шалтгаанууд нөлөөлж байна. Үүнд, Агаарын бохирдол, усны бохирдол, хорт бодисын нөлөө, хүрээлэн буй орчны бусад хор хөнөөлөөс бага насны хүүхдүүх насан туршийн өвчтэй, тахир дутуу болох, эрт нас барж байна.

Гэртээ нүүрс түлэх нь хичнээн хохиролтой, эх хүүхдийн эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй болоод бусад сөрөг нөлөөг бид мэддэг болсон. Иймд нэн даруй нүүрсний хэрэглээнээс татгалзацгааж, амьдрах орчноо сайжруулах технологийг нэвтрүүлж хүүхдүүдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалцгаая гэж Пипл ин Нийд ТББ-ын төсөл, хөтөлбөр хариуцсан захирал М.Мөнхсаруул хэллээ.

Өмнөговь аймаг дахь CHIP төсөл нь өсөн нэмэгдэж буй хот суурин газрын агаарын бохирдлын түвшинг бууруулах замаар эх, хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах зорилготой аймгийн хэмжээнд  2021-2024 оны хооронд хэрэгжих ‘Цэвэр агаар’  хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхэд дэмжин оролцож байна.

2018 онд, НҮБ-ын Хүүхдийн сан  Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газартай хамтран CHIPS багцыг гаргасан. Тэд хамтдаа 2022 он гэхэд Баянхонгор аймгийн төвийг Монгол Улсын анхны утаагүй хот болгох зорилт дэвшүүлж ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл Баянхонгор хотын 250 өрх CHIPS багцыг авсан нь эерэг үр дүнтэй байна. Баянхонгор аймгийн сайн туршлагыг энэ жил Өмнөговь, Говь-Алтай аймаг, УБ хотын Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж эхлээд  байна.

Previous Post

УИХ-ын дарга Г.Занданшатар бие даан монгол бичиг сурч байна

Next Post

80-100 км/цагийн хурдтай галт тэрэг гэнэтийн зогсолт хийхдээ НЭГ КМ зам туулдаг

Next Post
80-100 км/цагийн хурдтай галт тэрэг гэнэтийн зогсолт хийхдээ НЭГ КМ зам туулдаг

80-100 км/цагийн хурдтай галт тэрэг гэнэтийн зогсолт хийхдээ НЭГ КМ зам туулдаг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.